Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон робот нисдэг тэргээр барааг хүргэнэ

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр Amazon.com худалдаж авсан барааг хэрэглэгчид робот нисдэг тэргээр хүргэх туршилт хийж байна.

Энэ үйлчилгээг Amazon Prime Air гэж нэрлэж байгаа ба 2015 оноос үйлчилгээнд ашиглаж эхлэх гэнэ.

Барааг агуулахаас худалдан авагчийн гэрийн үүд хүртэл зөөх ба “Buy” гэсэн товчыг хэрэглэгч дарснаас 30 минутын дараа хүргэж амжих юм байна. Ийм үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай тул нэвтрэх хугацааг 2015 он гэж төлөвлөж байгаа юм байна. Мэдээж энэ үйлчилгээ эхлээд зөвхөн АНУ-д нээгдэх юм.