Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ
2013 оны 12 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг
Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо жүдогийн Их дуулга тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас Олимпийн аварга, Лондоны олимпийн наадмын мөнгөн медальт Н.Түвшинбаяр Токиогийн татамид гарч зодоглоод хүрэл медаль хүртлээ. 

Олимпиос хойш оролцож байгаа хоёр дахь тэмцээн нь Токиогийн Их дуулга юм. Н.Түвшинбаяр аварга А хэсэгт багтаж, эхний тойрогт Солонгосын бөх Шим Жи Хог ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт эзэн орны бөх Тацуки Масубичиг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Гэвч хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааны номер нэг Чехийн Лукас Крпалект ялагдсанаар торгуулийн барилдаан хийх хэрэгтэй болсон. 

Торгуулийн тойрогт манай бөх Оросын Сергей Самоловичтэй тулсан ч  туршлага заан ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө  Казахстаны бөх Максим Раковтой барилдаж ялсанаар ямархан чансаатай тамирчин бэ гэдгээ харууллаа. 

Зураг