Энэ жилийн Оскарын шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын найруулагчийн “Parasite” кино дэлхийн зах зээлээс нийтдээ $245 саяын орлого олсон тухай АНУ-ын Box Office Mojo байгууллага өнөөдөр мэдээлжээ.
Үүнээс $72.6 саяыг нь Өмнөд Солонгосын киноны зах зээлээс олсон бол дараа нь АНУ-ын зах зээлээс $52.8 саяыг олсон байна.
Аравдугаар сард АНУ-ын кинотеатруудын дэлгэцэнд гарсан “Parasite” тус улсын зах зээлээс хамгийн их орлого олсон дөрөв дэх гадаад кино болжээ.
Түүний өмнө $128.1 саяын орлоготой “Crouching Tiger, Hidden Dragon” (2000), $57.2 саяын орлоготой “Life Is Beautiful” (1997), $53.7 саяын орлоготой “Hero” (2002) гэсэн гурван бүтээл ордог байна.
“Parasite” кино Японы зах зээлээс $38.4 саяыг олсон нь тус улсын түүхэнд хамгийн өндөр орлоготой Солонгос кино болжээ.
Найруулагч Бон Жүн Хогийн уг бүтээл өнгөрсөн сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолоос дөрвөн шагнал, өнгөрсөн оны Каннын кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн юм.
"Parasite" киног бүтээхэд гаргасан зардал нь 13.5 тэрбум вон ($11.4 сая) юм байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!