ОХУ-ын Москва хотноо 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний 70 гаруй алба хаагч байсан юм.
Тухайн үед жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд удирдаж, Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхсан бөгөөд хоёр сар гаруйн турш бэлтгэл хангаад ОХУ-ыг зорьж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
|