Хүүхдээсээ ичээд, орхиод явчихдаг аав, ээжүүдэд
Тэд хөгжлийн бэрхшээлтэй сурагчтай хамт хүүхдээ нэг ангид суулгахаас татгалздаг. Багшид нь дургүйцлээ илэрхийлнэ. Заримдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг шууд дарамтална. Бүр хүүхдэдээ үг зааж өгөөд явуулсан тохиолдол ч байдаг талаар “Анд хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Л.Нямгэрэл ярьж байсан. “Түүнээс хол бай, найзалж болохгүй” гэх мэтээр хүүхдийнхээ хандлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсрэг бэлдэж эхэлдэг байна.
Тэгвэл ингэж хориглох бус, харин тэдэнтэй ойртуулж нөхөрлүүлснээр таны хүүхдэд ямар өөрчлөлт гарах вэ?
- Бусдыг ойлгох чадвар дээшилж, хамтран ажиллах чадвартай болдог.
- Өөдрөг үзэлтэй болж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.
- Бусдад туслах сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй, тусч нэгэн болж төлөвшинө.
- Суралцах чадвар нэмэгдэж, амжилттай суралцдаг.
- Манлайлах ур чадвартай болно.
- Ялгаатай байдлаас үүссэн үл ойлголцол, зөрчлийг шийдвэрлэх чадвар сууна.
- Өөртөө итгэлтэй болсноор нийгмийн идэвх оролцоо дээшлэн, санаачилга, хариуцлагатай болдог.
- Ихэнх нь нийгмийн салбарын мэргэжлээс сонгож, амжилттай ажиллах чадвартай болдог байна.
- Хамт олны дунд харилцаанд орсноор өөрийгөө ойлгуулах, илэрхийлэх чадвартай болно.
- Өөрийгөө дайчлах, биеэ даах чадвар дээшилнэ.
- Бусдаас суралцах, хөгжих боломж нэмэгдэнэ.
- Найзалж, нөхөрлөснөөр хамтран ажиллах чадвартай болно.
- Нийгэмших чадвар илүү хөгждөг.
- Хамт олны амжилтад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж, оролцоо нэмэгдэнэ.
- Хүүхдээ хөгжүүлэх бүхий л нөөц боломжийг судлах, эрж хайж зөв мэдээлэл олж авах, хууль эрх зүйг судлах, хүүхдээ судлах.
- Эмч, багш гэх мэт мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвшилцөх, хамтран ажиллах багаа бүрдүүлэх.
- Хүүхдээ хөгжүүлэх зорилгоо тодорхойлох, төлөвлөх.
- Төсөл боловсруулах, бүхий л нөөц боломжийг ашиглах, нөөц боломж бүрдүүлэх.
- Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх, дахин дахин оролдох, засаж залруулан сайжруулах, уйгагүй тасралтгүй оролдох, үр дүнд хүрэх, үр дүнгээ тооцон ажиллах хэрэгтэй.
Ингэхдээ өөрийн ажил үүргийн хүрээнд хийсэн ажил болон өглөг хандивын зүйлийг тооцохгүйгээр бусдын хөгжил, тэр тусмаа хүүхдийн хөгжилд санал санаачилгаараа оруулсан хувь нэмрээ бодоод үзүүштэй. Бид бүгд эцэг, эх. Тиймээс өөрийн болон бусдын хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж чадна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
