Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.

Ийм үед зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох, саатах зэрэг хүндрэл гарч байгаагаас банкны зээлээ төлж чадахгүй болох эрсдэлтэй байгааг МҮХАҮТ өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ хугацаанд зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэллээ.

Тэрбээр "Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийг чанаргүй зээлд тооцох хугацааг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.