Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим хүнсний бүтээгдэхүүний татварыг хойшлуулах асуудлыг маргааш АБГББХ-ны хурлаар хэлэлцэж, УИХ шийднэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд буй. 

Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцлоо. 

Иргэдийн дунд ташаа мэдээлэл түгж, хүнсний зохиомол эрэлт үүссээд буй. Үүнтэй холбоотойгоор иргэд хүнсээ их хэмжээгээр нөөцөлж байгаа нь өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдүүлсэн байна. Иймд УИХ-ын дарга үүрэг болгож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. 

Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог маргааш хуралдуулахаар зарласан бөгөөд шаардлагатай бол зарим хүнсний бүтээгдэхүүний татварыг хойшлуулах, хөнгөлөх арга хэмжээг хуулиар шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Үүнд гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүн багтах аж. 

Түүнчлэн энэ жил 60,000 тонн улаанбуудай импортлох квот тогтоосон байснаа нэмэгдүүлж, 120,000 тонн болгох боломжтой гэдгийг хэллээ. 

Амны хаалтны түүхий эдийг Турк улсаас татах боломжтой

Хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна амны хаалт эрэлт ихтэй хэвээр байгаа. Иймд түүхий эдийг Турк улсаас татах боломжтой болохыг судалсан байна. БНТУ-ын Элчин сайдтай энэ талаар ярилцаад шууд нислэгээр дамжуулан амны хаалтны түүхий эдээ татахаар болсон байна. Харин хэдий хэмжээтэйг авах шаардлагатай байгааг тодорхой санал болгохыг МҮХАҮТ-ынханд үүрэг болголоо. 

ВИДЕО:

https://www.facebook.com/492661167424998/videos/2686804568082449/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.