Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:40 2020/01/30

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдгэлзүүлэх асуудлыг шийдэх ёстой гэдэг санал гаргасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ асуудлыг шийдэгдтэл завсарлага аваад байсан МАН-ын бүлгийн завсарлага энэ хүрээд дуусаж байгааг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Ингэснээр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар шийдэлгүй орхисон Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэнд тооцох тухай тогтоолын төслийг батлах эсэхээр дахин санал хураалт явуулав. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төсөл батлагдлаа.  

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Н.Номтойбаярын гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа юм. Шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээнэ. 

Харин нэгэнт УИХ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учир өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэх шаардлагагүй аж. 

20:01 2020/01/30

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/915847935540495/

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өглөө асуудлыг шийдвэрлэсэн. Түдгэлзүүлээд буруугүй бол гишүүнээрээ эргээд ажиллах боломжтой болох байтал асуудлыг хүндрүүллээ. Чөлөөлөгдөх юм бол эргэн гишүүнээр ажиллах боломжгүй. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах, будилуулах жишиг тогтох гэж байна. УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Энэ асуудлыг ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна, та нар.

Та нар хамгаалж байгаа биш янаглан хорлох ажил хийж байна. Би чөлөөлөх асуудалд чинь оролцохгүй. Энэ бол сонгуулийн дүнг далдуур хянах гэсэн оролдлого. Энд сууж байгаа гишүүд хожмын урхагтай ийм зүйлд битгий оролц гэж хэлье. Та нар Н.Номтойбаярыг хэдэн хоног нүдэж байгаад бүр мөсөн явуулах гэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ асуудалд ингэж попорч, сүржигнэх шаардлага байхгүй. Нууц санал хураалтаар Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн. Баталгаажуулах тогтоолоо баталж чадаагүй. Тиймээс Н.Номтойбаяр гишүүн надаас болоод төр гацаад яахав гээд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Өргөдлийг нь ТББХ-гоор 14 хэлэлцэж дэмжсэн. Одоо ТББХ-гоор хэлэлцсэн өргөдлийг хэлэлцэх, эсвэл өглөө хэлэлцсэн тогтоолын төслөө ахиж оруулж ирэх хоёр зам байна. 