Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төрөх эмнэлэг мөнгөгүйгээс ашиглалтад орж чадахгүй байхад ХЗДХЯ 700, 800 сая төгрөгөөр өрөөнүүдээ тохижуулж байна

Б.Ану
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Төрөх эмнэлэг мөнгөгүйгээс ашиглалтад орж чадахгүй байхад ХЗДХЯ 700, 800 сая төгрөгөөр өрөөнүүдээ тохижуулж байна
Sara, ikon.mn - text to speech

"Бид уучлахгүй" хөдөлгөөний залуус Хууль зүй, дотоод хэргийн яам өрөөнүүдээ өндөр үнэтэй засвар, үйлчилгээ, худалдан авалтууд хийж байгаа талаар баримтуудыг дэлгэсэн. Тэдгээр засвар хийсэн өрөөнүүдтэй танилцахаар тус хөдөлгөөнийхөн өчигдөр яаман дээр очсон ч цагдаа нар саатуулсан билээ.

Улмаар "Бид уучлахгүй" хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг Төрийн тусгай хамгаалалттай газар танхайрсан хэргээр холбогдогчоор татсан байна.

Тэд өчигдөр ХЗДХЯ 626 сая төгрөгөөр эд хогшил худалдан авалт хийсэн байримтыг дэлгэсэн.

Тэгвэл өнөөдөр зарим худалдан авалтын шинэ баримтуудыг дахин ил болгожээ.

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс өнөөдөр Нийслэлийн IV амаржих газар гэхэд хөрөнгө оруулалтгүйгээс ашиглалтад ороогүй удаж байгаатай танилцсан байна.

Б.Мөнхцэлмэг "12 жил ашиглалтад ороогүй 4-р төрөх эмнэлэг дээр очлоо. Төрөх эмнэлэг нь төсөв мөнгөний асуудалтай, төрийн дарга нарын контор нь гэтэл....... ийм л байна даа. Дарга нар аа!! Ичээрэй" гэжээ.

ХЗДХЯны худалдан авалтын гэрээнүүд: