Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэх гурван гишүүний асуудал техникийн алдаанаас болсон гэж үзсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:17 2020/01/21

Хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх асуудалд холбогдсон гишүүд дараах тайлбарыг өглөө. 

Л.Болд: Миний тойрог дээр надтай өрсөлдөж байгаа хүмүүс үүнийг зохион байгуулсан

“Бид уучлахгүй” ТББ-аас зарим гишүүдийг үндэслэлгүйгээр хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэж үзэн шалгуулах хүсэлтийг холбогдох газруудад өгсөн. Ингээд УИХ-ын ёс зүйн дэд хорооноос АТГ-т хандан намайг шалгуулсан. Шалгалтаар үндэслэлгүйгээр орлого нэмэгдсэн зүйл байхгүй гэдгийг тогтоосон.

Би 10-аад жилийн өмнө нэгэн ТББ-ын дарга байж байгаад, мартчихсан. Гэтэл бүртгэлээр тухайн ТББ миний нэр дээр гараад ирэх жишээтэй. Хэлбэр төдий компани байгуулж байсан. Тэр нь одоогоор ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Үүнийгээ мэдүүлээгүй байсан. Гэх мэтчилсэн зүйл хүнд байдаг юм байна. Түүнээс биш хууль зөрчсөн зүйл байхгүй. 

Энэ бол сонгуулийн өмнөх улс төр. Миний тойрог дээр надтай өрсөлдөж байгаа хүмүүс үүнийг зохион байгуулсан. Үүний ард Хөдөлмөрийн үндэсний намын Т.Доржхандын менежер Б.Мөнхцэлмэг гэдэг залуу бий. Энэ асуудлыг шалгуулахаар шүүхэд хандчихсан байгаа. 

М.Оюунчимэг: ХОМ-ийг үзэхэд тоо нь нь л харагддаг болохоос биш ард нь бичигддэг үндэслэл, тайлбарыг бид үзэх боломжгүй байсан гэдэг тайлбар хэлсэн 

Анх энэ асуудалд гарч эхлэхэд л үндэслэлгүй худал зүйл гэж би мэдэгдэж байсан. Тиймээс ч АТГ-т хандаж ХОМ-ийг буруу зөрүү тайлбарлах явдал байгаа учир үүнд зохих мэдээлэл өгнө үү гэж хандаж байсан. 

Ямар үндэслэлээр ийм мэдээлэл олон нийтэд тараах болов гэдэгт хариулт авахаар тухайн ТББ-д хандсан. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс н.Цэнд-Аюуш гэдэг хүнийг төлөөлөл болгон явуулсан байсан. Тэр хүний тайлбарлахдаа АТГ-аас гаргадаг гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэхэд тоо нь нь л гардаг болохоос биш ард нь бичигддэг үндэслэл, тайлбарыг бид үзэх боломжгүй байдаг. Тиймээс бид алдсан байж магадгүй гэсэн. 

Харин Ж.Мөнхбат гишүүний тухайд УИХ-ын даргыг дагалдан Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганд оролцсон бөгөөд хараахан ирээгүй байгаа гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өгсөн юм. Тэрбээр УИХ-ын ёс зүйн дэд хороонд ямар нэгэн тайлбар хүргүүлээгүй байна. 

16:33 2020/01/21

УИХ-ын ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнээс хаалттай хуралдааны талаар тодрууллаа. Тэрбээр "Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэх Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын асуудлаар бидэнд хандсан.

Хуралдаанд ёс зүйн зөрчилтэй холбогдсон гишүүдийг өөрсдийг нь байлцуулан тайлбарыг авсан. Ингээд дэд хорооны гишүүдийн 3/2-ын саналаар ХОМ-тэй холбоотой техникийн алдаа гарсан гэж үзлээ.

Мөн нэр холбогдсон гурван гишүүнд зөвлөмж хүргүүлэхээр болсон" гэлээ.

16:03 2020/01/21

УИХ-ын ёс зүйн дэд хороогоор Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг гишүүн нарын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын ёс зүйн дэд хорооны хуралдаан эхэллээ. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдаан хаалттай явагдаж байгаа бөгөөд хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн гэж үзэн тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан билээ. Харин АТГ-аас гишүүдийн хөрөнгө, орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгаж, шийднэ гэдэг хариулт өгсөн юм. Энэ дагуу тус дэд хороо өнгөрсөн оны аравдугаар сард уг асуудлаар хуралдсан ч дээрх гурван гишүүнийг өөрсдийг байлцуулан, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин өнөөдөр уг асуудлыг дахин хэлэлцэж байна. Тус дэд хороог Б.Бат-Эрдэнэ гишүүн ахалдаг бөгөөд М.Энхболд, С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд харьяалагддаг байна.