ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үржих дуртай эрэгчин яст мэлхий өөрийн төрөл зүйлийг мөхлөөс аварчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Аварга яст мэлхий Диего

Эквадорын Галапагос арлуудад нийтдээ 15 төрөл зүйлийн аварга яст мэлхий амьдардаг байжээ. Өнөөдөр тэдгээрээс хоёр нь бүрэн устаж алга болсон байна.

Бүлэг арлуудын нэг болох Эспаньол аралд амьдардаг “Chelonoidis hoodensis” нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн аварга яст мэлхийний төрөл устахын ирмэгт ойрхон болсон тул 40 жилийн өмнөөс эхлэн үржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Тухайн үед арал дээр ердөө 15 яст мэлхий үлдээд байсны 12 нь эмэгчин, гурав нь эрэгчин байв.

Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгээс Диего нэртэй эрэгчин яст мэлхийг зээлээр авч, нутагшуулжээ. Үүний үр дүнд өнгөрсөн 40 жилийн хугацаанд Эспаньол арлын аварга яст мэлхийн тоо толгой 2,000 хүрч өссөн байна.

Тэдгээрийн 40 хувь буюу 800 орчим нь уригдаж ирсэн Диего яст мэлхийний үр удам байжээ. Одоо яст мэлхийн тоо толгой бие дааж өсөх хэмжээнд хүрсэн тул Галапагос арлуудын дархан цаазат газрын захиргаа үржүүлгийн хөтөлбөрийг зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан байна.

Аварга яст мэлхийний төрөл зүйлийг мөхлийн аюулаас аварсан Диего одоо 100 гаруй настай ажээ.

Галапагосын арлууд нь Өмнөд Америкийн Эквадор улсын эргээс 1,000 орчим километр зайд Номхон далайд оршдог. Эдгээр арлуудад дэлхийн өөр хаана ч байхгүй ховор сонин амьтад байдаг юм. 19 дүгээр зууны эхээр нэрт эрдэмтэн Чарльз Дарвин энд ирж судалгаа хийсний дүнд хувьслын онолоо боловсруулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
79
Зураг
ЗӨВ, ГОЁ
21
Зураг
ХАХА
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
БУРУУ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
helll [192.82.76.203] 2020/2/10
<img src="x">
0 | 0 Хариулах
<img src="x"> [192.82.76.203] 2020/2/10
<img src="x">
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.24] 2020/1/17
Хөдөөнийхөн тэр чигээрээ цус ойртсон оо мэдэхгүй л бна даа. Бүгд цус ойртсон түрийвчээрээ даллаад мөнгө ор 2 гэнгүүт мөнгө ордог лам дээр очоод төвд хэлээр ном уншуулвал хүнтэй суудаг гээд итгээ шаааасан????
3 | 8 Хариулах
Gk [126.74.93.202] 2020/1/15
Olon xvvxen dund jargaj vxej bgan bndaa.
1 | 1 Хариулах
Зочин [211.36.130.44] 2020/1/16
Ataarhah amitnaa mun oljdee...
9 | 0 Хариулах
Зочин [202.126.89.44] 2020/1/15
urjih durtai ni ch bas yuv dee ,baigaliin shalgaral geech zuil bdag daa
3 | 0 Хариулах
Zochin [2.247.252.97] 2020/1/15
Aduu tsus oirtono gej bhgui. Hunii l tsus oirtoj bgaa shuu
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.35] 2020/1/15
tsus oirtono gj bhgui yu?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2020/1/15
Байнаа, ийм үржүүлгийн үед бүрэн мөхөөснөөс цус ойртсон үр төл гаргаж, тэр нь байгалийн шалгаралаар арчигдана гэж үздэг. Үлдсэн арай гайгүй хэсэг нь амьдрана. Манайд нутагшуулсан тахь бас нэлээд цус ойртсон амьтад.
8 | 0 Хариулах
Hh [103.229.122.19] 2020/1/16
Yrn iimrhu too tolgoig tsus oirtoltguger urjuulj bolishde ghdee neleen archilgaa tootso herg bolh bhldaa
0 | 0 Хариулах
Science [66.181.161.71] 2020/1/21
Bolomjgu, niit 12 emegchin 4 eregchintei ued. dor hayj 18 bj tsus oirtihgu zgr matematikaar bodoh todiid
0 | 0 Хариулах
Bumbaa svren [202.126.88.144] 2020/1/14
mundag melhii bna
1 | 0 Хариулах
Зочин [111.241.63.248] 2020/1/14
Yast melhiin mynganbayar bna shd
20 | 1 Хариулах
zochin [66.181.161.103] 2020/1/15
kkkkk
1 | 0 Хариулах
Camc [103.57.94.119] 2020/1/14
АНУ-д аргагүй шож цэнгээний орон юмаа. Яст мэлхийг хүртэл боорноо болгочих гэж
2 | 15 Хариулах
Зочин [202.21.108.190] 2020/1/14
Hun tarhinihaa hemjeegeer setgedeg gej unen yumaa
28 | 0 Хариулах
Зочин [202.55.180.203] 2020/1/14
Хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс илүү их IQ тэй байдаг нь нотлогдсон зүйл шүү. Харин чинийх хэр бол?
9 | 11 Хариулах
Зочин [66.181.181.246] 2020/1/15
xaxa tegehdee pornoo zugaa tsengel ene bol urjuuleg neg yosondoo chalh sain bn gesen ug viagraa mednee
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.34] 2020/1/14
odoo tegvel alj idej bolno gesen ug uu.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2020/1/14
Гахай юу? Хүн үү?
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.229] 2020/1/14
гарчигаа яаж тавиад байгаа юм бэ
4 | 4 Хариулах
Зочин [202.206.24.91] 2020/1/14
тэгээд сэгсдэх дуртай гэж байсымуу
11 | 1 Хариулах
Зочин [192.82.71.251] 2020/1/14
Хха харин тийм! гэхдээ гарчигаа аваргх яст мэлхий Диего өөрийн төрөл зүйлээ аварчээ гэж тавьж бас болох байсан байхаа!
9 | 1 Хариулах
Зочин [66.181.161.91] 2020/1/14
Гэхдээ яст мэлхийний дуртай дургүйг сэтгүүлч яаж мэдээд байгаа юм? Яст мэлхийний хэлээр ярьдаг сэтгүүлч юмуу?
12 | 0 Хариулах
Зочин [203.91.115.55] 2020/1/14
Эрэгчин л юм бол дуртай л байна шүүдээ
5 | 2 Хариулах
Зочин [202.21.108.168] 2020/1/15
Тэгээд эмэгчин дургүй юмуу
0 | 0 Хариулах