Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бид эрүүл мах иддэг үү?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “Зуд болон малын гоц халдварт өвчний эрсдэл”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.

  • Бидний идэж буй мах эрүүл үү?
  • Бидний худалдаж авсан малын мах эрүүл малаас бэлтгэгдсэн үү?
  • Бид тухайн малыг ямар бэлчээрт гарч, ямар өвс, тэжээл идэж буйг мэдэх үү?

Үнэндээ хэн эрүүл хүнс хэрэглэхийг хүсэхгүй билээ. Ядаж л малын махны нян, эрүүл ахуй, эмийн хор нөлөө байгаа эсэхийг хэрэглэгч мэдэх эрхтэй. Гэвч сум, аймгийн малын эмч нь ингэж шалгах нь битгий хэл гарал үүслийн бичгийг нь шууд л бичээд өгчихдөг. Дээр нь зудад нэрвэгдсэн, халдвартай малын махыг аль замын хоолны газар, хотын цайны газар, худалдааны төвд нийлүүлэгдэж буйг бид хянаж чаддаггүй. Магадгүй малын энэхүү гоц халдварт өвчин нь вакцины нэгэн төрлийн бизнес ч цэцэглэх боломж олгосныг үгүйсгэх аргагүй. Эцэст нь махны чанар, аюулгүй байдал гэх зүйл үнэхээр хүнд асуудал болон хувирчээ. Бид үнэхээр эрүүл мах идэж байна уу? гэх асуултад эргэлзээ төрүүлж байна.

Сүүлийн 18 жилд 13 удаа малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол илэрч, 2016 онд бог малд мялзан өвчин, 2017 онд хонь, ямааны цэцэг өвчний тохиолдол тус тус гарсан. 2018 оны байдлаар малын гоц халдварт өвчнөөс 6650 мал хорогдож, нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гэвч энэ бүх асуудлыг хариуцан ажиллаж буй мал эмнэлгийн алба нь ердөө 8 орон тоотой, удирдлага болох улсын малын ерөнхий эмч нь сүүлийн 8 жилийн хугацаанд 5 удаа солигджээ. Өөрөөр хэлбэл ажилтайгаа танилцаж эхлээгүй ажлаасаа гардаг гэсэн үг. Угтаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц энэ асуудлыг бид хав дараад өнгөрмөөргүй баймаар...

Зураг 1. Өвчнөөр хорогдсон малын тоо

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Зураг 2. Эрсдэлийн индекс, (1-9 гэсэн утга авах бөгөөд их байх тусам эрсдэлийн түвшин өндөр байгааг илтгэнэ)

Эх сурвалж: Мандал Даатгалын судлаачдын тооцоолол

УЧИР ШАЛТГААН РУУ ӨНГИЙХ НЬ

Эрүүл мах хэрэглэхэд биднээс хамаарах, үл хамаарах хүчин зүйлс гэж бий.

Биднээс үл хамаарах хүчин зүйл

"Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян" гэж үндэсний радиогаар чихэнд хоногштол явдаг байж билээ. Хэдийгээр нүүдэлчин ард түмнийг мал аж ахуйгүйгээр төсөөлж үл болох ч бид ХАА-н хоёр хувьсгалаас хоцорч үлдсэн.

ХАА-н анхны хувьсгал МЭӨ 9000 онд явагдсан. Хүн төрөлхтөн анх удаа амьтан гаршуулж, газар тариалан эрхлэх болов. Энэ хувьсгалын нөлөөгөөр 50,000 жил нам гүмд байсан хүн төрөлхтний түүхэн хөгжил эхэлсэн. Гэвч хүн төрөлхтний энэ хөгжил тодорхой төлөөстэй байв.

  • Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тариалангийн талбай сүүлийн 10 жилд 60 дахин нэмэгдэж, 110 сая га талбайд хүрчээ(Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага). Хэрэглэгч улс нь мэдээж ядуу, буурай орнууд.
  • Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй ган зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.

Манай улсад эрүүл малын хоол, тэжээл болох бэлчээрийн талбайн 57 хувь нь хүчтэй доройтож, цөлжих аюулд орсон байна. Талхлагдсан, доройтсон, цөлжсөн бэлчээрээс мал юу олж идэх билээ. Түүнийг дагаад малын махны амт, чанар ч алдагдана. Жишээ нь, хонь гэхэд л 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдаг байна.

Дэлхийн дулаарлаас шалтгаалан манай улсад зундаа гантай, өвөлдөө цагаан зудтай жилүүд тохиож байна. Тухайлбал, сүүлийн 77 жилийн 35 жилд нь зудтай жил байжээ. Харин сүүлийн 10 жилд ган зудад өртсөн аймаг, сумдад зориулан 138 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ өгчээ. Тэгэхээр биднээс үл хамаарах байгалийн давагдашгүй эдгээр хүчин зүйлсийн эрсдэл цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Биднээс хамаарах хүчин зүйлс

Хэдийгээр эрүүл сайн бэлчээрээс ирсэн мал байлаа ч мах бэлтгэлийн ажил нь эрүүл бус орчин нөхцөлд явагдах нь махны бохирдол бий болгох үндсэн хүчин зүйл болно. Тухайлбал, химийн шалтгаант махны бохирдол нь малын гоц халдварт өвчлөлийн эсрэг хийгдсэн янз бүрийн вакцины нөлөөлөл юм. Жишээ нь, ивомек хэмээх вакцин хийснээс 6 сарын дараа л тухайн малын махыг хэрэглэх боломжтой болдог. Гэвч эдгээрийг сайтар хянаж байгаа эсэх нь бас л тодорхой бус.

 

Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлагад нийцсэн махыг хэрэглэгчид хэрэглэх ёстой.

Мал аж ахуй суурьтай манай улс энэ салбарынхаа төлөө тодорхой зүйл хийх цаг нь хэдийн болжээ. 

Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн Тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдлийн Индексийг танилцуулдаг билээ. Та эрсдэлийн тоймын бусад нийтлэлүүдтэй танилцана уу.

Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл

Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ

Монгол хүн өвдөх эрхгүй

ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй

СТАТИСТИК: Монгол Улсад гэмт хэргийн улмаас жилд дунджаар 1374 хүн амиа алдаж байна.

Монгол хүний амь идэшний үхрийн үнэтэй гэж үү?

Жинхэнэ жолооч гэж хэн бэ?

Эх сурвалж https://www.mandal.mn/