Пүрэв гарагт Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужаас Умард Солонгосын шархадсан цэргийг олзолсон тухай мэдээг Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба өчигдөр өглөө баталсан билээ.
Энэ нь Пёняны дэглэм цэргүүдээ Украины фронтод байлдуулахаар ОХУ руу илгээснээс хойших анхны ийм тохиолдол болсон юм.
Тэгвэл олзлогдсон цэргийн биеийн байдал муудсаар шархаа даалгүй нас барсныг Өмнөд Солонгосын тал хэдэн цагийн дараа дахин мэдээлжээ.
Умард Солонгос нийтдээ 11,000 цэргийг ОХУ-д илгээсэн нь одоо Курск мужаас Украины цэргийг хөөн гаргах байлдааны ажиллагаанд оролцож байгаа гэдэг.
Курск мужид алагдаж, шархадсан Умард Солонгосын цэргийн тоо 3,000 давсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!