Цаг агаарын ажиглалтын нэг хоногийн тойм мэдээг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас танилцууллаа.
Өчигдөр шөнө хамгийн бага температуртай хоносон газруудын тухай тодруулбал Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -37…-43 градус байжээ.
Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -15…-21 градус, бусад хэсгээр -22…-27 градус хүйтэн хоносон байна.
Өнөө өглөө(2024.12.26)-ний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23 см, Увсын Улаангом, Хяргас, Малчин, Завханы Баянхайрханд 15 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэрт 14 см, бусад хэсгээр 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур, Цэцэгнуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуурын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 1-6 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
Энэ сарын 29-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Халх голын сав газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 1-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно.
Салхи 29, 30-нд нутгийн зарим газраар, 31, 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!