Чингис хаан Үндэсний музейн Мөнгөн мод танхимд “ГАЛДАН БОШГОТ ХААН 380: АРХИВЫН БАРИМТУУД" үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэнд Зүүнгар улсын Галдан бошгот хаанаас Оросын Цагаан хаанд илгээсэн захидал, Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгалууд, Оросын Эртний улсын архивт хадгалагдаж буй XVII зууны Монголын түүхэнд холбогдох баримтууд зэрэг түүхэн ховор нандин үзмэрүүдийг нэгэн дор дэлгэн үзүүлж байгаагаар онцлог.
Галдан Бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн чухал дэвшилтэт тал нь Манжийн түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэж, манжийн төрөөс явуулж байсан түрэмгийллийн бодлогыг сөрөн зогсох гол хүчийг толгойлж байсан цэргийн гарамгай жанжин. Тэрбээр хууль цааз, засаг захиргааны шинэчлэлт хийж, монголчуудын эзэмшил нутгийг Дундад Ази, Дорнод Туркестан хүртэл тэлэхийн зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэр байгуулж зэр зэвсэг, хуяг дуулга, сэлэм жадыг үлэмж ихээр хийлгэж бэлтгүүлж, галт зэвсгийг монгол нутагт анх удаа үйлдвэрлэж байсан
Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлтэд Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ,,,,,Евсиков, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, МУБИС-ийн дэд профессор түүхийн ухааны доктор С.Цолмон болон бусад албан төлөөлөл оролцлоо.
Тэрбээр Галдан бошгот хаан нь улс төрийн эгзэгтэй үед хаан ширээнд суусан боловч улс орныхоо дотоод улс төр, эдийн засаг, засаг захиргааны оновчтой шинэчлэлт хийж Зүүнгар улсыг байгуулсан гавьяатай.
Зүүнгар улсад зонховын шашин дэлгэрүүлж, сүм хийд байгуулж, олон ном зохиол орчуулсан шашны зүтгэлтэн байсныг түүх гэрчилдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
71 СЭТГЭГДЭЛТЭЙ
|