ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Наранзул: Нийт хүн амын 69 хувьд томуу, томуу төст өвчин үүсгэгч вирусийн тархалт байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчин болон менингококкын нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хүргэлээ. 

Ханиад томуугийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасан дараах мэдээллийг танилцуулав. 



Тэрбээр хэлэхдээ "Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн. 

Орон нутгаар авч үзвэл:

  • Улбар шар түвшинд долоон аймаг,
  • Аймгийн хэмжээний дэгдэлт буюу улаан түвшинд 13 аймаг,
  • Тахал, тархалтын түвшинд нэг буюу Дорноговь аймаг оржээ.

Амбулаторийн нийт үзлэгийн 14 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 38 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар, уушгины үрэвсэлтэй. 

Өвчлөлийн ерөнхий нөхцөл байдлыг харахад өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн. Тодруулбал эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин өссөн.

Насны хувьд: 

Томуу, томуу төст өвчний 75 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, тэр дундаа тав хүртэлх насны хүүхдүүд 40 хүртэлх хувийг эзэлжээ. 

Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины үрэвслээр хэвтэн эмчлүүлэгсдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насныхан байна. Үүнээс 50 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа юм.

Улсын хэмжээнд 2,300 орчим орыг дэлгэн ажиллуулж байна. Нийслэлд хүүхдийн орны ачааллыг бууруулахын тулд Эрүүл Мэндийн Яамны харьяа эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэсэн" гэлээ. 

"КОВИД маш бага тархалттай буюу тав хүрэхгүй хувийг эзэлжээ"

Үндэсний хэмжээнд хийсэн вирус судлалын тандалтын дүнг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул танилцуулав. 



Энэ талаар "Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна. Вирусийн тархалтыг хувиар илэрхийлбэл:

  • Амьсгалын замын синцитиал вирус 22 хувь
  • Томуугийн H1N1 дэд хэв шинжийн вирус 22 хувь
  • Рино вирус 14 хувьтай тархалт үүсгэж давамгайлах байр суурийг эзэлж байна.

Мөн нэмэгдээд адино вирусийн идэвхжил таван хувьтай тохиолджээ. 

Томуу, томуу төст өвчин нь хүндэрсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн вирусийн шалтгааныг тодорхойлсон. Үүнээс үзэхэд 

  • 50 хувь нь H1N1 вирус
  • 50 хувь нь амьсгалын замын синцитиал вирусээр өвдсөн тандалтын дүн гарлаа. 

Харин КОВИД маш бага тархалттай буюу тав хүрэхгүй хувийг эзэлжээ. Нийт зургаан төрлийн вирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байна" хэмээн хэлэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.181] 2024/12/28
Улс орноор вирус ханиад бн гэдэг улс орноороо туршилтанд ээл устгалд орж бн гэж ойлгож болох уу. Хилээ хааж дотроос хаанаас элдэв хог өвчин гараад бгааг тогтоож устгаж болохгүй юу. Энд тэнд баынга мөнхөд оршдог вирус болоод бгаа юм биш үү. Мөнхийн томууны ханиадтай орон хүүхэд дэлхий дээр бн уу
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.202] 2024/12/27
Маскаа зүүж өвлийг ханиадгүй давчихвал болох гээд байна. Утаа !
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.160] 2024/12/27
ХОТ ШӨНӨЖИНГӨӨ СОГТУУ ХОТ БОЛЖ БАЙНА. ЭМЭГТЭЙЧҮҮД АВГАЙЧУУД, ХҮҮХНҮҮД Л АРХИДАЖ ШАЛДАН ГҮЙЛДЭЖ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.160] 2024/12/27
Битгий худлаа туугаад байгаач. Хүмүүс дулаан хувцас өмсөхгүй ороолт зүүхгүй малгай өмсөхгүй, дээр нь хот даяараа шөнөжин архидаж нүцгэн шалдан гүйлдсэн, архичин авгай хүүхнүүд дэндүү байхад, шөнөжин бар, минт барнууд 5 цаг хүртэл ажиллаж байхад ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХГҮЙ ЯАХЫН БЭ. ЭНЭ БАЙРНУУДЫН 12 ЦАГ ХҮРТЭЛ АУИЛЛУУОААЧ, АРХИДАЖ БАЙГАА АВГАЙ ХҮҮХНҮҮД ЙН СУДАЛГАА ГАРГАДАГ ЁСТОЙ ИЧДЭГ БАЛИАР ЮМНУУД АЛЬ МУУХАЙ ӨВЧИН АВЧ ХАРЬЖ БАЙГАА ШҮҮДЭЭ. ЦАГДАА НАР Ч БҮҮР ТООХГҮЙ ТОЛГОЙГ НЬ ИЛЖ БАЙНА ШҮҮ
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.204] 2024/12/27
жоохон арчаатай байхад бол айхтар сүртэй өвчин биш юм бгаамшд. Манайх шиг хүйтэрдэг орнуудад бөөнөөрөө ханиалгаад байхаа болиод удаж байна монголчууд л гэж арчаагүй хүмүүс байх юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.238] 2024/12/27
Ковидын шинжилгээ авахгүй байж яаж 5% гэж гаргаь
4 | 0 Хариулах
Эх орон [79.117.162.167] 2024/12/27
Наад чинь утаа....утаанааё л болоод байгаа.Үүнд нээх сүржин сүржин үг хэллэг хэрэглэж жүжиглэх шаардлагагүй
3 | 2 Хариулах
Зочин [103.57.94.30] 2024/12/27
Uug n 0-4 nasnii hundreed baigaa h1n1 bol ali hediinee vaccine tai olon jil ch teriigee hiisen ymar negen ersdel barag baihgui. Daanch suuliin ued heden garuud vaccine bol hor geseer baigaad odoo nuguu huuhduud n mash hundeer uwduj zarim n edgerheergui emgegtei bolood uldej baiga. Uug n rsv hurtel vaccine tai untei bolhoor mongold neeh hergeldegui
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.30] 2024/12/27
deerees n uwdsun huuhduuded antibiotic hereglehees uur argagui antibiotic ih hereglewel nuguu huuhed n darhlaa muutai uwchind urtumtgii bolno
0 | 1 Хариулах
Эх орон [79.117.162.167] 2024/12/27
Вакцин хор гэдэг нь ойлгомжтой болчоод байна.юм уншиж боловсор хөөе
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.30] 2024/12/27
za tegeed vaccine hor gj orilood uursduu, huuhed n uwduhuuruu emneleg baraadahgui lam edr deer ochiod hurdan uhej dald orooroi
2 | 1 Хариулах
Зочин [66.181.176.102] 2024/12/27
Ер нь бол ийм аймар утаатай байхад утааны маск зүүж байгаа хүн цөөн байгаа нь Монгол хүнийг хэр зэргийн тэнэг байгааг харуулсаар байна. Маск ч зүүчих сөхөөгүй хувьдаа ч арчаагүй хүнийг талбай дээр очиж өөрчлөлт шаардана гэж зүүдлэхэд эрт байна. Үнэхээрийн арчаагүй.
4 | 1 Хариулах
Эх орон [79.117.162.167] 2024/12/27
Вирус шүүдэг маск энэ дэлхийд байхгүй 🤦🏾‍♂️
1 | 4 Хариулах
Зочин [103.57.94.188] 2024/12/27
Маскаа зүүгээчээ. Ковидоос огт сургамж авсангүй ээ
2 | 0 Хариулах
Эх орон [79.117.162.167] 2024/12/27
Вирус шүүдэг маск энэ дэлхийд байхгүй 🤦🏾‍♂️
1 | 4 Хариулах
Зочин [103.212.118.77] 2024/12/27
жаргалан жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотроос чухам жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалан өвчин өвчин өвчин энэ ертөнцийн түмэн өвчин түүний дотроос чухам өвчин монголчуудын хэнэггүйн өвчин
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.224] 2024/12/27
ТУССАН НЭГ НЬ ОЛНЫ ГАЗАР АМ ХАМРАА Ч ТАГЛАХГҮЙ ХУЦАЖ УНГУУЛНА БУСАД НЬ МАСКЧ ЗҮҮХГҮЙ ҮСЭРСЭН ШҮЛСИЙГ НЬ ТОСООД АВНА ТЭХЭЭР ЯАЖ ӨВЧИНГҮЙ БАЙХ ЮМ
6 | 1 Хариулах