Уншиж байна ...
Зураг
Зураг

“Хотыг инженерүүд төлөвлөж, хувийн хэвшил босгодог. Төр зөвхөн ерөнхий төлөвлөлтийн дагуу зохицуулалт хийдэг”

ikon.mn
Өчигдөр 16 цаг 00 минут
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хотыг инженерүүд төлөвлөж, хувийн хэвшлийнхэн барьж босгодог. Улаанбаатар хотыг хувийн хэвшлийнхэн босгосон. Гэхдээ төрд байсан ганцхан үүрэг бол зохицуулж өгөх явдал. Гэвч зохицуулж өгөөгүй, ерөнхий төлөвлөлтөө бариагүй. Ерөнхий төлөвлөлт нь байсан хэдий ч түүнийгээ зөрчөөд анхан шатны даамлууд найраан дундаа орсон. Тийм учраас өнөөдөр ийм зах замбараагүй төлөвлөлт, битүү цементэн ширэнгэ боллоо. Тэгэхээр Хархорум хот дээр энэ алдааг давтахгүйн тулд төр оролцох зүйл дээрээ оролцоно.

Ялангуяа газар олголт дээр оролцох ёстой учраас газрыг шууд эзэмшүүлж ашиглуулахгүй байх ёстой. Аргаа бараад Засгийн газар дээр нэгдээд газар олголтыг шийддэг болгож байна. Тэгэхгүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага шийдье гээд замбарааг нь алдуулдаг. Хөшигийн хөндийн талбай гэхэд л хэдэн 100 га талбайг нэг гэр бүл эзэмшээд сууж байдаг. Одоо Хархорум хотын сургаар тэнд газар олголт бужигнаж эхэлж байна. Хурдан хуулиа гаргаад 135 га газраа улсын тусгай хамгаалалтад авахгүй бол нөгөө сумын засаг дарга нар газрыг олгоод пижигнүүлээд эхэлнэ.

Тийм учраас хурдан хуулийг гаргаж цэгцтэй явуулахгүй бол болохгүй. Хархорум хотын хувьд бусад шинээр байгуулах гэж буй хотуудаас ялгаатай нь энэ бол дэлхийн брэнд. Их эзэн Чингис хаан бидэнд насаараа хэрэглэх, ашиглах, хоолоо олж идэх хэдэн нэр брэндийг үлдээсэн. Ийм учраас Хархорум бол дэлхийн брэнд, бусадтай харьцуулшгүй юм билээ.

Мөн Хархорум хотын Орхоны хөндий бол 4 зүг 8 зовхист төлөвлөгдөж болох орц гарцтай бүс нутаг. Улаанбаатар шиг хоёрхон орц гарцтай биш. Тийм учраас Г.Лувсанжамц гишүүнийг ажлын хэсэгт ороод хамт ажиллахыг урьж байна” гэв.