Уншиж байна ...
Зураг
Зураг

Импортыг бууруулах амбицтай үндэсний үйлдвэрлэгч Монконди брэнд “Just Chocolate”-ийг зах зээлд нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 9 цаг 54 минут
Сурталчилгаа

Монгол улсын чихэр, амттаны зах зээлийн импортын хэт хараат байдлыг бууруулж, экспортлогч болох зорилготой Үндэсний үйлдвэрлэгч Монконди үйлдвэр нь гурван төрлийн амттай “JUST CHOCOLATE”-ийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ. 

зураг
 

Тодруулбал, шаржигнуур жигнэмэгтэй, сүүтэй, самартай гэсэн гурван нэр төрлөөр гаргаж буй уг шоколад нь  Монголын зах зээлд тэргүүлэгч импортын шоколадуудтай шууд өрсөлдөх зорилготой учраас “Just chocolate” гэх англи нэрээр гаргажээ. Тус шоколадны орцыг хамгийн амттай какао ургадаг Зааны ясан эргээс импортлон, бүх шатны боловсруулалтыг өөрсдийн жор, орцоор дотооддоо үйлдвэрлэж буйгаараа онцлог юм.

МОНКОНДИ брэндийн тухайд 2019 онд Монголын хамгийн том хүчин чадал бүхий үйлдвэрийг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгвэл энэ жил нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэж бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөн иштэй чихэр, молоко, шоколад үйлдвэрлэн зах зээлд амжилттай нэвтрүүлсээр байгаа нь импортыг орлох хамгийн том амттаны үйлдвэрийг эх орондоо бий болгох том амбицтай нь холбоотой.

Монголчууд жил бүр 5,2 сая кг шоколадан бүтээгдэхүүн импортлоход 33,4 сая ам.доллар гаднын зах зээл рүү урсгадаг. Энэ хэмжээний мөнгийг эх орондоо үлдэх бүтээн байгуулалт хийж буй үндэсний үйлдвэрлэгч компани шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр шинэ оны босгыг давж байна.

Ташрамд дурдахад, хэрэглэгч та бүхэн гурван төрлийн амттай МОНГОЛ хавтгай шоколадыг бүх сүлжээ дэлгүүр болон зах, бөөний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Бид аз жаргалыг үйлдвэрлэдэг-Монконди брэнд

Онлайн захиалга: Monkondi.mn

Facebook холбоос
Instagram холбоос

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.