ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шархад орчмоор агаар МАШ ИХ бохирдолтой байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр 09:15 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол их байна.

Баянгол дүүрэг, МҮОНРТ орчмоор агаар их бохирдолтой бол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шархад орчмоор маш их бохирдолтой байгааг индекс харууллаа.

Толгойт, Нэгдүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Хайлаастад бохирдолтой түвшинд хүрчээ.

зураг
 

Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн хэлтсээс Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэрхэн хэмждэг тухай тайлбарласнаар стандартаараа хамгийн их бохирдол 500-аас их гэж харагдах ба 500-аас их болсон тохиолдолд тоогоор харагдахгүй. 500-аас дээш бол агаарын бохирдол маш аюултай түвшинд хүрснийг илтгэдэг байна.

Зөвлөмж:

Агаарын чанарын индекс 101-200 буюу бага бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх бөгөөд зүрх, судас, амьсгалын замын архаг өвчтэй ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртдөг тул гадаа биеийн хүчний хүнд хүчир ажил хийх, гадаа явах хугацаагаа багасгах, авто замаас хол явахыг зөвлөв.

Харин агаарын чанарын индекс бохирдолтой буюу 201-300 хүрэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч, хэт мэдрэг хүмүүст сөрөг нөлөөлөл хүндээр илэрдэг байна. Иймд архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа хэмжих, гадаа удаан хугацаагаар явахгүй байх, амны хаалт зүүх шаардлагатай байна.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.185] 2024/12/28
Содон хороолол хамгийн их бохирдолттой байна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.245] 2024/12/27
Баруунаас салхилхаар шар хаданд очоод бөөгнөрдөг
0 | 0 Хариулах
Ирэх долоо хоногт нийтэд зарлана [103.80.211.32] 2024/12/27
Салхинд нөлөөж байгаа бүлэгийг удахгүй зарлана
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.102] 2024/12/27
Гамшигт хотод утааны маскгүй, аймшигтай хэнэггүй хүмүүс ямар их явна вэ. Бид хувьдаа ч маск зүүх сөхөөгүй хүмүүс энэ улс оронд яаж өөрчлөлт авчрах вэ? Хувь хүмүүсийн арчаа, боловсролоос бүх юм эхэлнэ шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.224] 2024/12/27
Сонгуулиар МАН ялсан дүүргүүдэд хамгийн их утаатай бга
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.30] 2024/12/27
Niisleld ugasa man buh duuregt ylsansht. AN hudt lodoisambuu. Shd-ees altanhuyag l garaa bizde
0 | 0 Хариулах