Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ээс 2024 оны жин тус бүрийн дэлхийн шилдгүүдийг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү 7,167 оноогоор жиндээ тэргүүлсэн. Тэрбээр Парисын олимпоос мөнгө, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алт, Душанбегийн Их Дуулгад түрүүлж, Хонгконгод болсон тивийн аваргын тэмцээнд манлайлсан билээ.
Үүнээс гадна Ташкент, Парисын Их Дуулгад V байр эзэлснээр дэлхийн чансаандаа тус бүр 360 оноо нэмэрлэсэн.
Жүдогийн дэлхийн чансааг тооцохдоо өнгөрсөн жилийн амжилтын 50 хувийг нэмж боддог юм.
Шилдгүүдийг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлддөг япон гаралтай Канад жүдоч Криста Дегүчи 10,140 оноогоор тэргүүлжээ.
К.Дегүчи олимпод түрүүлж, ДАШТ-ээс мөнгө, Казахстан, Бакугийн Их Дуулгад өнгөлсөн юм.
IJF-ээс жилийн эцэст дэлхийн чансааг тэргүүлсэн жүдочдод $10,000 урамшуулал өгдөг уламжлалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!