Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины цэргүүд анх удаа тулааны талбараас Умард Солонгосын цэргийг олзолжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын шархадсан цэрэг Украины цэргүүдэд олзлогдсон тухай мэдээг Өмнөд Солонгосын тагнуулын алба өнөөдөр өглөө баталжээ.

Энэ нь Умард Солонгосын цэргүүд Оросын талд Украины эсрэг тулалдаж эхэлснээс хойших анхны ийм тохиолдол юм.

“Найрамдалт харилцаатай улсын тагнуулын байгууллагатай бодит хугацаанд мэдээлэл солилцож байсны үр дүнд бид Умард Солонгосын цэрэг олзлогдсоныг баталж, цааш үргэлжлүүлэн шалгахаар ажиллаж байна” гэж Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Албаны мэдэгдэлд өгүүлжээ.

Украины зэвсэгт хүчнийхэн ОХУ-ын Курск мужийн нутагт байлдааны ажиллагаа явуулж байхдаа Умард Солонгосын шархадсан цэргийг олзолсон тухай мэдээ өчигдөр анх эх сурвалжуудаар цацагдсан юм.

Олзлогдсон цэргийн гэх гэрэл зураг Телеграм сүлжээнд тарсан байна.

Одоогийн байдлаар Умард Солонгосын 11,000 орчим цэрэг ОХУ-д илгээгдээд байгаа ба Пёняны дэглэм цэрэг нэмж илгээхээр бэлдэж буй гэсэн мэдээлэл бий.

Курск мужид Умард Солонгосын 3,000 гаруй цэрэг алагдаж, шархадсан гэх тоо баримтыг энэ долоо хоногийн эхээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зарлаж байв.

 

Эх сурвалж: Yonhap News