Ханиад томуугийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас танилцууллаа.
Хүүхдийн өвчлөл ба орны ачааллын талаар Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвөөс дараах мэдээллийг хүргэсэн юм.
Энэ тухай "Манай төв нийт 330 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэснээр өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн яаралтай тусламжаар хоногт 300-350 хүүхэд ирж үйлчлүүлж байгаа. Харин амбулаториор 200-250 хүүхэд, хоногт 700-800 хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй.
Насны бүлгээр харвал
Манай төвд ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх буюу 30-35 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Харин үлдсэн хувь нь эмчилгээ үйлчилгээ авч, эмчийн зөвлөмжийн дагуу гэрээр эмчилгээ хийлгэж байна.
Амьсгалын замын синцитиал вирус болон томуугийн А хүрээний вирус давамгай байна.
Дээрх хоёр вирусийн үед илрэх шинж тэмдэг:
Халуурснаасаа үүдэн таталт өгөх тохиолдол манайхаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 5-10 хувийг эзэлж буй.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй, амны хаалт зүүж хэвшицгээе. Хүүхдийнхээ хоолойг сода, давсны уусмалаар зайлж, халуун бүлээн шингэн зүйл уулгахыг зөвлөе" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!