ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Утааны талаар хэн гэх албан тушаалтан ямар шийдвэр гаргаж хэдэн их наяд төгрөг зарцуулсныг мэдээлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Утааны хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл” сэдвээр 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр явуулахаар болсон. 

Үүнтэй холбогдуулан тус сонсголыг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Сонсголд оролцох иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг 2025 оны нэгдүгээр сарын 23-н хүртэл бүртгэнэ.

Утааны асуудал гамшгийн хүрсэн учраас иргэд олон нийт ерөнхий хяналтын сонсгол явуулахыг шаардаж, УИХ-д хандсан. Иймд ажлын хэсэг богино хугацаанд үр дүнтэй ажиллаж шийдэл гаргахын тулд дөрвөн удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулахаар сэдэв гаргасан. 

Утаа хүний амьд явах эрх эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа нотолгоо, зуух түлшний стандарт, хяналт хариуцлага, эрх зүйн орчин санхүүжүүлэлт зарцуулалтыг олон нийтэд ил болгох гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд дэд хэлэлцүүлэг зохионо. 

Иргэдийн дунд сайжруулсан түлшний техник үйлдвэрлэл, технологийн талаар янз бүрийн ойлголт яваад байгааг нэг бүр болгоно. Тиймээс түлш, түлшнээс гарч буй утаа, үнс зэргийг мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлэхээр ажиллаж эхэлсэн. 

Төрөөс утаатай тэмцэх талаар авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжүүлэлтийн зарцуулалтын талаар тусгай хэлэлцүүлэг явуулна. Хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдсөн талаар мэргэжлийн зургаан шинжээч томилох саналаа УИХ-ын тамгын газар руу илгээсэн. 

Утааны сонсгол явуулснаар таван үр дүн гарна. Нэгд утаа, агаарын бохирдол уушги амьсгалах бүрдээ хордсоор байгаа нь үнэн. Улс орон даяар түүхий нүүрс түлэхийг халах шийдэл гаргах, сайжруулсан нэртэй боловч муужруулсан түлш гэдгийг шинжлэх ухааны хөдөлшгүй баримтаар нотлохыг зорьж байна.

Хоёрт утааг арилгах 1,500 гаруй шийдэл, хувилбар байдаг. Хамгийн үр дүнтэй орц гарцыг эрдэмтэн судлаачийн дүгнэлтэд суурилуулж санал болгуулахаар зорьж байгаа. 

Гуравт ямар албан тушаалтан, хэдэн их наяд төгрөгийг юунд зарцуулсан, хэзээ яагаад ямар шийдвэр гаргасныг олон нийтэд мэдээлнэ.

Дөрөвт агаарын бохирдлын үндсэн шалтгааны нэг болсон автомашины утааны сөрөг нөлөө, баримт мэдээллийг ил болгож, түгжрэлтэй тэмцэх бодлого шийдлийн талаар ярилцана. 

Тавдугаарт хэлэлцүүлгийн явцад илрэх зөрчлүүдийг хэрхэн арилгах, санал шийдэл бүхий УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо, УИХ-д өргөн барьж, батлуулна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.59] 2025/1/7
Өнөөдөр ЕС нөгөө алдарт муужруулсан түлш үйлдвэрлэж, ард түмнийг хордуулдаг үйлдвэрт ажиллаад, нөгөө барьцалдуулагчийг 3 сарын 1-нд солино гэсэн шийдвэр гаргажээ. Одоо өнөөдөр солиод монгол үйлдвэрлэгчдийнхээ хийдэг барьцалдуулагчийг ашиглаж яагаад болохгүй байгаа юм бол? Ард түмнээ дахиад хоёр сар хордуулах ямар шаардлага байна? Яагаад муу стандартын бус барьцалдуулагч ашиглаж байгаа юм бэ? Энэ шийдвэрийг хэн гэж дарга голлон гаргасан юм бэ? гэдгийг зарлаж болохгүй юу? Тэр шийдвэрийг ЕС гаргасан уу Эрчим хүчний сайд, эсвэл төрийн нарийн хэн гаргасанаа ард түмэндээ зарлах хэрэгтэй. Ард түмэн тэгээд тэр хулгайчид ард түмний арга хэмжээ авъяа. Шүүх, прокурор, АТГ. цагдаагийн байгууллагууд арга хэмжээ авч чадахгүй эсвэл хүсэхгүй байгаа гэж ЕС-ын үгнээс ойлголоо.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.170] 2025/1/6
Түүнээс биш утаа их бна гээд яриад хэрэггүй шүү! Бид биеэрээ мэдэрч, эрүүл мэндээрээ их хохирч бна.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.170] 2025/1/6
Утаанаас гарах гарц гаргалгаа дэвшүүлээд,идэж уусан нь тогтоогдвол шүүхэд шилжүүлсэн олны сонорт хүргэж ач холбогдлоо өгнө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.144] 2024/12/30
өдөрт 2 хайрцаг татсан хэмжээгээр хордож байна, мэргэжлийн байгууллага нь ямар ч хор байхгүй гээд байгаа, та нар түүхэнд хараар бичигдэж үлдэхээ мэдэж байна уу?
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.92.37] 2024/12/30
Нөгөө тавчиктай ээжийг нүцгэн гаргалаа гээд огцорсон ЭЦЭГ ерөнхийлөгч өчнөөн нялх хүүхэд өөрийнх нь тарьсан утаанаас болж өвдөж байхад, өөр юу ч биш түлшний хоруу чанараас болж төгсгөл нь ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР болж хорвоог орхиж байгаа олон хүний төлөө суудлаасаа огцрох нь битгий хэл сураг ч үгүй зугаалж явдаг болж дээ. Тавилттай жүжиг найруулахдаа үнэн гаршсан хүнээр Монгол удирдуулж байгаа шүү дээ. Ард түмэндээ хойд эцгээс долоон дор хандаж байгаа хүн дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.116] 2024/12/29
Мэдээлж яадаг юм цааз өгөөд олны өмнө гүйцэтгэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2024/12/29
Урьдчилсан шалгалтын дүнгээр МАН ын хулгайчууд 1,3 их наядын санхүүгийн зөрчил илэрсэн нь тогтоогдсон .Харин хэдэн хүний амиар энэ мөнгө гарсныг зайлшгүй тогтоож хулгайч нарт хүн амины хэрэг нэмж зүйлчлэх ёстой.
0 | 0 Хариулах
иргэн [66.181.178.163] 2024/12/29
Сайжруулсан түлш гэгч утаа их: хөө асар их Ялгаруулж байна.
0 | 0 Хариулах
иргэн [66.181.178.163] 2024/12/29
Одоо оройтсон бороо болж байна. Ховордорж.Муухай билэг гадагшаа зугтлаа!? Ард түмэн хаачих вэ?
0 | 0 Хариулах
Zochin [103.57.94.190] 2024/12/29
France uls uuriin uls ornii erh ashgiin tuluu l uran avah gj bgaa yum. 2 huchirheg gurnii dund bgaa Mongol uls ruu 2 hurshuus n uur haldah, dovtloh yamarch aidas bhgui bhd yu dutlaa gj France d tuslah gd bgain boloo? Gazar shoroogoo uhahaas uur id shid bnu. Udiid Aziin bar boloh bailaa. Gazruin baylag gazartaa baig ee. Eh orniihoo ayulgui bdliig hamgaalj bgaa Orosiin erunhiilugchuus bid ichih heregtei. France d tuslah yum bol Mongolchuud dainiig demjij bn gsn ug shu.
0 | 0 Хариулах
Зөв, зөв [103.212.163.241] 2024/12/29
Хэн Монгол хүний амьд байх эрхэд халдсан бэ гэдэг тодруулж чадвал маш их ач холбогдолтой. Цаашлаад олон улсад хорт хавдар үүсгэгч, хортой бодис октаны үзүүлэлт өсгөгч Тетраэтилэнсвинц буюу Tetraethilenlead талаар судлаж ил тод болгох хэрэгтэй байна. Монголчуудын хорт хавдар өвчлөлийн их шалтгааны нэг нь энэ бодис шүү.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.189.244] 2024/12/29
Naad utaandaa odoo mungu zarahaa bolioch ugaasaa l utaa ni buurahgvi n oilgomjtoi bgaa biz dee ternii orond naad munguuruu ger horoolold bgaa hvmvvsdee bair bariad oruulaach teneg ymuu 1 ch tugrug bvv tsartsuul naad hulgaich nar chin ideed duuslaa odoo boloo bolchioch ugaasaa l utaataigaa amidraad l bgaa biz dee gal tvlj l bgaa bol hezee ch utaa chin buurahgvi malnuudaa piishingee soliod ch yndangvi bolgood ch tenegvvdee
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.238] 2024/12/29
Zuw shvv
0 | 0 Хариулах
Иргэн [202.55.191.130] 2024/12/29
Энэ сонсгол юу болж өнгөрөх талаар товчхон дүрсэлье! 1. Сонсгол хийх хугацааг 2 дугаар сарын 3, 4нд төлөвлөсөн нь учиртай, хугацаа хожих бөгөөд энэ хооронд бүх булхайг нуун дарагдуулах үйл ажиллагаа явагдана. 2. Энэ хугацаанд сонсголыг үнэмшилтэй харагдуулах болон хэрхэн ашигтай байдлаар явуулах талаар тактик боловсруулна. 3. Сонсголын өдөр урьдчилан найруулсан жүжгийг ард түмэнд үзүүлнэ. 4. Тус жүжгийн найруулгыг сайн хийсэн бол жүжиг амжилттай өндөрлөнө. 5. Ард түмэн жүжиг дууссаны дараа алга ташина. 6. Жүжгийн дараа 2-3 дунд шатны удирдлагуудад хариуцлага тооцно. 7. 7 дугаар сарын 10-н гэхэд утааны асуудал бүр мөсөн цэг тавигдсан байна. Чинбүрэн гишүүний хэлснээр " Иргэдийн дунд сайжруулсан түлш техник үйлдвэрлэл, технологийн янз бүрийн ойлголт яваад байгааг нэг бүр болгоно" энэ өгүүлбэрийн цаад учир нь сонсголын дараа утааны талаар дахин битгий гоншигноод байгаарай нүдэн дээр чин танилцуулсан шүү гэсэн утга (жүжиг). Жүжгийг найруулсан Монгол Улсын гавьят попорчин У. Хүрэлсүх.
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.187.170] 2025/1/6
Энэ хугацаанд бас судалж, эрж хайх, зүйл их байгаа гэдэгт найдъя.
0 | 0 Хариулах
Зочин [46.212.25.225] 2024/12/29
Түгжрэл, машины утаа гэж далийлгүй наад түлшнийхээ л сонсголыг хийж шийдэл ол, хариуцлага тооц чадах уу? наад түлшнийхээ л учрыг олчих.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.178.182] 2024/12/29
Чинбүрэн гуай түрүүчийн эмийн сонсгол шиг үр дүнгүй огт хэрэггүй юм битгий хийгээрэй. Ул суурьтайхан хийгээрэй дээ. Нэр хүнд чинь унах нь байна шүү?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/12/28
Маш зөв хамгийн зөв өчнөөн хүний амь авч одсон шүү ЕРӨНХИЙ САЙД АГСАН АЛТАНХУЯГ ТЭГЭЭД ЯАГААЧГҮЙ ЮМ ШИГ ГӨЛИЙЧИХӨӨД ТӨР РҮҮ ДАЙРААД БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ЗЭВҮҮН БАЙДАГ ШҮҮ АЛТАНХУЯГ УЧРААС МЭДДЭГ ӨВГӨН ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД АРД ИРГЭДИЙН ҮХЛИЙГ НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДҮҮД ҮХЭЖ БАЙХАД ЮМАН ЧИНЭЭ САНАХГҮЙ ГӨЛРӨӨД ДАЙРААД ХУЦААД СУУЖ БАЙГААГ ХАРАХААР ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙДАГ ШҮҮ
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.180] 2024/12/28
Хүмүүсийг аргалаад сурсан гарууд болжээ
2 | 0 Хариулах
Утааны сонсголын гишүүн [59.153.114.13] 2024/12/28
Утааны тухай л ярина. Утаа муухай , утаа заваан гээл зөвхөн утаа л ярина за юу, өөр янз бүрийн цавчаа, хулгай шахаа энэ тэр юм ярьж чадахгүй шүү! Яагаад гэвэл манай намынхан азаартчихна!
0 | 1 Хариулах
hi [59.153.114.82] 2024/12/28
Hiij bga huniig bitgii harluul, iim baidald hurgesen humuusees hariutslaga asuu.
1 | 0 Хариулах
Сэжгийн нийгэм [103.212.117.180] 2024/12/28
Чинбүрэн гэж сэжгийн авлигачийг нүднээс зайлуулаад өгөөч
2 | 1 Хариулах
Сонгоод бай [202.179.25.127] 2024/12/28
МАН хулгайчд
0 | 1 Хариулах
Нүүрс [66.181.190.207] 2024/12/27
Коксжсон нүүрсээ өөрсдөө хэрэглэж боловсруулахгүй хятадын барьцалдуулагчтай нүүрсний хог түлш хэрэглэж байгаа бодлогоос харахад л монголын төр буруу бодлого барьдаг нь харагдаж байна
0 | 1 Хариулах
Ард [103.57.93.79] 2024/12/27
утаагаар мөнгө хийсэн хулгайчдыг бүгдийн илчил
1 | 0 Хариулах
Ояачуудын хипноз [80.153.203.139] 2024/12/27
Монголчуудын орон гаран мартаж санаад мангаржин болоод байгаад " Утаа" их үүрэг гүйцэтгэж байгаа. Та нар нийтээрээ мангар болоод байна УБ чуудаа
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.160] 2024/12/27
Нямдорж мундаг мундаг Баттулгийг ёстой үнэхээр муу хүн гэдгийг хэлээл байсан шүүдээ яг л хадгийн шуналтай хүн юм
1 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.89.160] 2024/12/27
ЕС АГСАН АЛТАНХУЯГ УТААНЫ ХЭДЭН ТЭРБУМЫГ ГЭР БҮЛ, ХҮРГЭН, ОХИНТОЙГОО ИДЧИХСЭН ШҮҮДЭЭ. ТЭГЭЭД ЯАГААЧГҮЙ ГЭМГҮЙ ХҮН ШИГ ХУЦААД СУУЖ БАЙГАА ХУЛГАЙЧААС ҮХСЭН, АМЬД ХҮМҮҮСИЙНХЭЭ АМИЙГ БОЛОН УУШГИЙГ НЭХЦГЭЭЕ. АЛТАНХУЯГ ХУЛГАЙЧИЙГ ИНГЭЭД ДАВРААГААД ӨӨРСДИЙГӨӨ ДОРОМЖЛУУЛААД БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ?? Нүүрсний мөнгө идсэн утааны мөнгө идсэн хүмүүсийн бүх хөрөнгийг нь хураа шорон хий. Уушгаар хатгахаар нас барсан хүн бүхний амь насыг нэхэх цаг нь болсоон
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.168] 2024/12/27
ДАИСНЫ ЦЭРГҮҮД СОСЦГОО КИНО КИНО
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.215] 2024/12/27
Мэнгэт ч бас сайн юм хийсэн шүү! Эрдэнэтийг авч үлдэж чадсан
2 | 0 Хариулах
Зочин [133.159.153.100] 2024/12/27
Jenko n buunii nohoi ene Chinburwn geh etgeed havdarta emche hiigd suuj bsn bol deer bh baisi, Mongoliim uls tur eldev buunii nohod,
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.77] 2024/12/27
МЭНГЭТИЙН ХЭЛСЭН НЭГ АЛДАРТ ҮГ САНААНД ОРЖ БАЙНА, ЦАГ НЬ ИРЭХЭЭР ЗАРЛАНА ГЭЖ, ЭНЭ НӨХӨР ЯГ ТҮҮНИЙ ЗАМААР ЗАМНАЛАА ХӨӨРХИЙ
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.30] 2024/12/27
Ene malnuud yag unendee yug n gaihaad baidag bna? Darkhan edrt nuurs 8k bhad niisleld 15k aar uildwerleed 3750 aar zarj bn. Humuus 2 dahin ih tuldeg bolson ternees n bolj. Ternees n bolj neg ih naydiin zuruu garj bn. Neeh gaihaad ene tendees haigaad bh yum bhq oilgomjtoi zuil
0 | 0 Хариулах
ПААА .... [103.57.95.248] 2024/12/27
ЭНЭ ХҮН САЙХАН ЭМЧ БАЙХАА ЭГНЭГТ БОЛЬЖ НЭГ МУУ УЛСТӨРЧ БОЛОХ НЬ Л ДЭ. ИНГЭЭД ШААГААД ЭХЛЭХЭЭРЭЭ НЭГ МУУ УЛСТӨРЧ БОЛДОГ ШИГ БАЙГААН... 35 ЖИЛ НЭР УСЫГ НЬ ЗАРЛАНА . АВИЛГА ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭНЭ ГЭЖ УЛСТӨРЧИД ХУДАРСАӨӨН. ОДОО ХЭЭН Ч НААДАХАД ЧИНЬ ИТГЭХГҮЙ
8 | 1 Хариулах
зочин [182.159.24.252] 2024/12/27
мэдээлчээд тэгээд төлүүлж үзээрэй, худлаа үнэн суусан болгоод гаргаж ирсэн өмнөх баячууд чинь хуугаараа бн
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.224] 2024/12/27
хариуцлага тооцдоггүй байж мэдээлээд ард түмэн мэдээд яах юм
13 | 0 Хариулах