Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Энхтүвшин: Эрчим хүчний нүүрсний овоолгын хэмжээ нэмэгдсэн учраас төмөр замаа холбоод хамгийн эхэнд зарах ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
Өнөөдөр 10 цаг 45 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Тавантолгой ордын тал нь эрчим хүчний нүүрс байдаг. Сүүлийн жилүүдэд коксжих нүүрсийг илүү экспортолсон. Олборлолтын нөхцөл байдлын хувьд эрчим хүчний нүүрсний овоолгын хэмжээ нэмэгдсэн.

Чайна энержи нь эрчим хүчний нүүрсний давуу талтай төрийн өмчит компани юм. Хэлэлцээрийн явцад эрчим хүчний нүүрсийг бусад гэсэн заалтад салгаж бус үндсэн зүйлд багтаах яриа хэлэлцээр явж байгаа юу.

Их хэмжээний эрчим хүчний нүүрс олборловол шатаж, хийсдэг. Тиймээс төмөр замаа холбоод хамгийн эхэнд эрчим хүчний нүүрсийг зарах ёстой. Өмнө нь тээврийн зардал дааж чадахгүй байсан бол төмөр замтай болсноор тээврийн зардлын шингээлт сайжирна" гэв.

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хятадын төрийн өмчит Чайна энержи нь эрчим хүчний компани юм. Нүүрсийг дотооддоо олборлодог, мөн гадаадаас Австрали, Индонез гэсэн улсаас худалдан авдаг. Жилд 800 сая тонн нүүрс хэрэглэдэг. 

Энэхүү компанитай хийх гэрээнд коксжих, эрчим хүчний нүүрсний асуудал яригдаж байгаа. Тавантолгойн ордоос дан коксжих нүүрсийг зараад эрчим хүчний нүүрс үлддэг гэх асуудлыг ярилцаж байгаа.

Энэ орд нь нүүрсний 13 давхаргаас бүрддэг. Үүний хоёр давхаргад нь коксжих нүүрс байгаа. Сул коксжих болон эрчим хүчний нүүрсийг зарах асуудал яригдсан" гэж хариулав.

Шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/558086563862788