Нийгмийн хариуцлагын хүрээнд “Absolute School of English” нь УБ хотын ЕБС-уудын ахлах ангийн сурагчдад гадаадад сурах хүсэл тэмүүлэл өгөх, эрчимжүүлэх, гадаад их, дээд сургуулиудаас тэтгэлэг авах талаарх мэдээ мэдээллийг нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй, найдвартай, бодитой мэдээллээр хангах зорилгын дор амжилттай хэрэгжүүлж дууслаа.
“Absolute School of English”-ийн зохион байгуулж буй “Эхний алхам” гэх үйл ажиллагааг үе үеийн төгсөгчидтэйгөө хамтран санаачилж, хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөлд улсын болон хувийн хэвшлийн нийт 22 сургуулийн 2,565 сурагчдад хүрч чадсан аж.
Төслийн гол зорилго нь ахлах ангийн сурагчдад гадаадад их дээд сургуульд сурах тэтгэлэг авах, өргөдөл гаргах талаар бодит зөвлөгөө өгөх, туршлага хуваалцах явдал байсан ба үүгээрээ тэднийг гадаадад их дээд боловсрол эзэмших боломжийг улам ойртуулахыг зорьжээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд “Absolute School of English”-ийг төгссөн есөн төгсөгч тус бүр өөр өөрсдийн туршлагаа есөн сэдэвт хуваан танилцуулж, анги тус бүрд гурван төрлөөр сэвдээ сонгон сурагчдад танилцуулан хүргэх зарчмаар явсан байна.
Хэлэлцсэн сэдвүүдэд Унгарын Засгийн газрын тэтгэлэг, Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлэг, Японы Засгийн газрын тэтгэлэг, SAT болон IELTS-ийн ерөнхий мэдээлэл, "Илгээлт 2100" Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, UGRAD солилцооны хөтөлбөр, тэтгэлэгт өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримт, University of Toronto, Ulsan National Institute of Science and Technology-ийн төгсөгчдийн хувийн туршлага зэрэг багтсан аж.
Абсолют Сургалтын Төв нь 2001 онд үүсгэн байгуулагдаж, англи хэлний чанартай боловсрол олгосоор ирсэн билээ. Байгуулагдсан эхний жилдээ нэг анги, нэг багштай үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өдгөө IELTS, SAT зэрэг шалгалтуудад бэлтгэх чадварлаг гадаад болон Монгол багш нарыг ажиллуулж, сурагчдад хичээлийн хүртээмжтэй байдлыг улам нэмэгдүүлжээ.
Мөн өөрсдийн Application-тэй болж, гадаадын долоон их дээд сургуулиудтай хамтран ажиллах хэмжээнд өргөжин тэлжээ.
Зочилсон сургуулиудын жагсаалт:
Огноо |
Сургууль |
Сурагчдын тоо |
---|---|---|
11-р сарын 25 |
Эрдмийн Хишиг |
40 |
11-р сарын 25 |
Оюуны Ундраа |
80 |
11-р сарын 27 |
Канад Сургууль |
150 |
11-р сарын 27 |
Эрхэт-Эрдэнэ |
45 |
11-р сарын 27 |
Ирээдүй |
120 |
11-р сарын 28 |
28-р Сургууль |
100 |
11-р сарын 29 |
Монгол 3-р Сургууль |
250 |
12-р сарын 2 |
6-р Сургууль |
120 |
12-р сарын 3 |
16-р Сургууль |
120 |
12-р сарын 4 |
Наран Сургууль |
150 |
12-р сарын 5 |
31-р Сургууль |
180 |
12-р сарын 5 |
97-р Сургууль |
35 |
12-р сарын 6 |
130-р Сургууль |
200 |
12-р сарын 9 |
Соёл-Эрдэнэ |
50 |
12-р сарын 10 |
24-р Сургууль |
80 |
12-р сарын 10 |
84-р Сургууль |
220 |
12-р сарын 10 |
Монте Роза |
70 |
12-р сарын 11 |
30-р Сургууль (Отгонтэнгэр) |
90 |
12-р сарын 12 |
93-р Сургууль |
130 |
12-р сарын 12 |
151-р Сургууль |
45 |
12-р сарын 13 |
Солонго СФ |
80 |
12-р сарын 13 |
Хацуна Фүжи |
210 |
Нийт хүрсэн сурагчдын тоо: 2,565
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!