Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Энтрепренер 2024”-н банкны салбарын энтрепренероор Монголын анхны Необанк М банк шалгарч, хүрэл меркури цомын эзэн боллоо.
Уг шагнал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг бөгөөд М банкны хувьд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд банкны салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг дахин загварчилж, олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн шийдлүүдийг нэвтрүүлснээс гадна компанийн засаглал, соёл, хүний нөөц, тогтвортой хөгжлийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж чадсаныг үнэлж, ийнхүү шагнав.
Энэ удаагийн “Энтрепренер 2024”-т банк, санхүүгийн салбарын энтрепренероор М банкнаас гадна Хаан Банк, Голомт Банк нар тус тус шалгарч Монголын банк санхүүгийн салбарын хөгжил, дэвшлийн дахин нэг түүхийг хамтдаа бичилцлээ.
2024 онд М банкны нийт хөрөнгө 1.5 их наядад хүрч өмнөх оноос 114%-иар өссөн бөгөөд хадгаламж, зээлийн багц маань мөн 2-4 дахин өссөн амжилтыг үзүүлсэн. Бид шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэчлэлт бүхнээ харилцагч төвтэй байхыг эрхэмлэж, санхүүгийн эрүүл мэндийг нь дэмжихийг зорьдог. Энэ зорилгоо биелүүлж М банк 2024 онд харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, урамшуулал, хөнгөлөлт гэх мэт олон ажлуудыг хийж энэ чиглэлд нийт 2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна.
Энэ хүртэл биднийг дэмжиж, итгэл хүлээлгэсэн харилцагч, хамтрагч байгууллагууддаа баярлалаа. Ирэх онд бас нэгэн Дассанаас өөр санхүүгийн аяллыг хамтдаа эхлүүлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!