Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүний амь идэшний үхрийн үнэтэй гэж үү?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН ЭРСДЭЛ”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.

ДУНДАЖ МОНГОЛ ИРГЭН гэж хэнийг хэлэх вэ? Бид энэхүү үзүүлэлтийг статистикийн тоон мэдээлэл дээр үндэслэн хялбархан гаргах боломжтой.

  • Монгол улсын дундаж нас: 28
  • Голч цалин: 703 мянган ₮
  • Дундаж өрх: 4 гишүүнтэй
  • Хамгийн түгээмэл нэр: Бат-Эрдэнэ (Нийт 15629 байдаг)
  • Хадгаламжид байгаа мөнгө: 2.2 сая ₮
  • Амьдардаг газар: Баянзүрх дүүрэг, хашаа байшинтай.
  • Ажилладаг салбар: Үйлчилгээний салбар

Юутай ч дундаж Монгол иргэн маань Бат-Эрдэнэ болж таарах нь. Бат-Эрдэнэ маань 28 настай. Ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт хашаа байшинд амьдардаг. Тэрбээр үйлчилгээний байгууллагад ажилладаг бөгөөд сардаа 703 мянган төгрөгийн цалинтай буюу эхнэртэйгээ нийлээд өрхийн орлого 1.2 сая орчим болдог (Улсын дундаж үзүүлэлтүүд ашигласан).

Барагтаа өсдөггүй цалингийн эсрэг байнга л нэмэгдэх барааны үнэ, долларын ханшийн өсөлт зэрэг нь тэдний амьдралд дарамт болж байв. Тиймээс Бат-Эрдэнэ маань илүү өндөр цалинтай ажил хайх шаардлагатай болов. Ачаалал ихтэй, хүнд хүчир ажлын авдаг нь нэлээд ахиу учир барилга, уул уурхай, тээврийн салбаруудаас ажлын зар харав. Ингээд Бат-Эрдэнэ маань нэг барилгын компанид  талбайн инженерээр ажиллаж эхэлжээ.

Сард авдгаа нэг нугалж авч байгаа болохоор амьдралд нь нэмэртэй. Харин ажилд нь нэлээд зовниж байгаа хүн нь ижий нь л байв. Ижий нь Бат-Эрдэнэд хандан, хүү минь болгоомж хэзээ ч илүүдэхгүй шүү. Зурагтын мэдээгээр эсэн бусын л юм сонсогдох юм. Энэ тэндхийн уурхай, үйлдвэрт осол гарлаа л гэх юм. Сүүлд ослоос болоод хохирсон хүндээ идэшний үхэр санал болгосон гэнэ. Хүний амь гэдэг ийм үнэгүй болчихсон юм уу? хууль, дүрэм нь тийм шударга бус болчихсон юм уу?

Дулам эмээгийн ярьж буйтай холбогдуулан сайн ба саар 2 статистик сөхье. Сүүлийн 16 жилд үйлдвэрлэлийн ослын 6183 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлоос ослын улмаас 20 хувь нь нас барж, 19 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. 4 хүн тутмын нэг нь нас барж байна гэдэг бол үнэндээ л аймшигтай тоо.

2018 оны хувьд үйлдвэрлэлийн осолд 283 хүн өртжээ. Энэ нь өмнөх оноос 15 хувиар буурсан үзүүлэлт юм. Улмаар жил бүр тооцдог үйлдвэрлэлийн эрсдэлийн индекс сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ (Зураг 1). Үйлдвэрлэлийн осол Бат-Эрдэнийн ажиллаж буй барилгын салбарт харьцангуй бага боловч уул уурхай, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр байна (Зураг 2). Гэвч нийт дүнгээрээ үйлдвэрлэлийн осол буурч байна гэдэг нь сайшаалтай.

Саар гэвэл бусад улс орнуудтай харьцуулахад үйлдвэрлэлийн осол манайд өндөр хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 100 мянган хүнд ногдох үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан нас барагсдын тоогоор дээгүүр бичигдэж байна. Энэ нь ч аргагүй биз ээ. Хөгжсөн улсуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд 300 орчим жил шаардагдсан. 1750 онд эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгалын үеэр үйлдвэрийн ажилчид маш бохир, хүнд нөхцөлд 7 хоногийн 6 өдөрт 16-17 цагийн турш ажилладаг байв. Тухайн үед аюулгүй байдал гэх ойлголт бараг байдаггүй байсан. Жишээ нь, АНУ-д 1913 онд үйлдвэрлэлийн ослоор 25 мянган хүн нас барж, 700 мянган хүн бэртсэн байна. Ослын тохиолдол нь тоо баримт хангалттай бүртгэгдээгүй 1700-1800 онуудад магадгүй бүр ч өндөр байсан биз.

Харин эдгээр үеүд манай улс манжийн дарлалд байжээ. Бидэнд 300 жил шаардагдана гэж хэлэхгүй ч үйлдвэрлэлийн эрсдэлийг хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг удирдах хэмжээнд байгууллага, ажилтны сэтгэхүй тогтох хүртэл тодорхой хугацаа шаардах биз.

 
Зургийн тайлбар: Аж үйлдвэрийн хувьсгалын үе, үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчид. Тухайн үед орлого олохын тулд хүмүүс нас харгалзахгүй ажилладаг байв.

1. Үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс

Эх сурвалж: Мандал Даатгал

2. Үйлдвэрлэлийн ослоор осолдсон хүний тоо 2018, эдийн засгийн салбараар

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Бат-Эрдэнэ ээждээ хандан: “Санаа зоволтгүй ээж минь, хүү нь болгоомжтой ажиллах болно. Манай компани бас ажилчдаа үйлдвэрийн ослын даатгалд хамруулдаг юм байна лээ. Мөн ажилд орохоосоо өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдсан.” гэв. Харин ээж нь түүнд: Ээ дээ хүү минь, тэр сургалт ч гэж дээ. Багш нар нь 5-10 хоногийн курст суугаад л хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн болчихдог гэнэ билээ. Угтаа тэр нь гадаад улсад 500-600 цагийн сургалт байдаг гэж нэг нэвтрүүлгээр ярьж байсан шүү. Юутай ч миний хүү, ажил дэрээ л анхаарал, болгоомжтой бай.” гэв.

Дулам эмээгийн хэлсэн шиг хохирсон нэгэн нь идэшний үхрээр өөрийгөө үнэлүүлээд өнгөрдөг цаг хугацааг өөрчлөх хэрэгтэй мэт. Хүнд, хэцүү, хортой, эрсдэлтэй нөхцөлд ажиллуулж байгаа атлаа эргээд хэн нэгэн хохироход байгууллагын зүгээс хариуцлага хүлээх байтугай хохирлын мөнгийг нь ч барагдуулдаггүй. Хүний эрх хүчтэй яригддаг болсон энэ үед бид аж үйлдвэрийн анхны хувьсгалын ажлын горимоор ажиллаад байж боломгүй.

Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн Тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдэлийн Индексийг танилцуулдаг билээ. Та эрсдэлийн тоймын бусад нийлэлтүүдтэй танилцана уу.

Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл

Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ

Монгол хүн өвдөх эрхгүй

ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй

СТАТИСТИК: Монгол Улсад гэмт хэргийн улмаас жилд дунджаар 1374 хүн амиа алдаж байна

 

Эх сурвалж https://www.mandal.mn/