Уншиж байна ...
Зураг
Зураг

Шатахуун түгээх станцын хажууд тамхи татахад нь, шаардлага тавьсан иргэдийн эсрэг хутга гаргасан хэргийг шалгаж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Цахим орчинд нэгэн этгээд бусад руу хутга гарган дайрч байгаа бичлэг олны анхаарлыг татсан юм. 

Тэгвэл цагдаагийн байгууллагад энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хороо Гэмтлийн эмнэлгийн орчимд байрлах М-ойл шатахуун түгээх станцын гадна "Хутгатай хүн танхайраад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын явцад иргэн Б нь тус ШТС-ын хажууд тамхи татаж байхад нь түгээгч тамхи татаж болохгүй гэх шаардлага тавихад эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.