Уншиж байна ...
Зураг
Зураг

Английн лигийн шүүгчид VAR-ын шийдвэрийг үзэгчдэд зарладаг болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Английн Хөлбөмбөгийн Холбооноос ирэх онд зохион байгуулагдах Карабао цомын тэмцээний хагас шигшээгийн тоглолтын үеэр видео туслах буюу VAR шалгаад гаргасан шийдвэрээ олонд танилцуулахаар шийдвэрлэжээ.

Гоол орох үеэр отон тоглолт байсан эсэх болон 16-гийн шугам дотор алдаа гаргах, гар хүрсэн үед VAR шалгаад шүүгчид мэдээлэл өгдөг. Шүүгч уг мэдээллийн дагуу тусгай дэлгэцийн тусламжтайгаар үйл явдлыг давтаж хараад шийдвэрээ гаргах болсон билээ.

Гэхдээ яагаад ийм шийдвэр гаргах болсноо тэр даруй зарладаггүй. 

Давталт үзсэнийхээ дараа ямар шийдвэрийг яагаад гаргах болсноо рагби болон америк хөлбөмбөгийн тоглолтод шүүгч нар нь зарладаг. Энэ жишгийг 2023 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д ашиглаж байв.

Өнгөрсөн зун Премьер лигийн хүрээнд үүнийг туршиж үзэхээр ярилцсан болохоо албаныхан мэдээлсэн.

Тэгвэл Карабао цомын хагас шигшээгийн хоёр тоглолтод шүүгч нар гаргасан шийдвэрээ үзэгчдэд танилцуулдаг болох аж.

Энэ цомын хагас шигшээд "Арсенал", "Ньюкастл" багтай учраа таарах бол нөгөө талд "Ливерпуль", "Тоттенхэм"-тэй хүч үзэх юм.

Эхний тоглолт ирэх сарын 7-8-нд болох бол хариу тоглолт хоёрдугаар сарын 5 болон 6-нд зохион байгуулагдана.

 

Эх сурвалж: BBC