ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/01-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Шинэ жилдээ эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхыг ерөөн 2025 оны анхны нарыг угтацгаалаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт нийслэлчүүд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний нарыг угтацгаалаа.
Монголчууд шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээдэг. Цугласан олон шинэ оны эхний наранд ирж буй жилдээ эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн байхыг ерөөн сүү, цайны дээжээ өргөцгөөлөө.
Өнөөдрийн наран 08:40 цаг орчимд мандав.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
