ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ч:61 чиглэлийн нийтийн тээврийн маршрутыг өөрчилнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх сарын 6-наас Нарны гүүрний авто замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлийн маршрут өөрчлөгдөх юм.

Тодруулбал Нарны гүүрний доогуур тойрох хөдөлгөөн хийдэг "Ч:61 ТЭЦ 3 - Офицеруудын ордон" чиглэлийг дунд голын замаас Механик тээврийн уулзвараар эгц нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Энэ чиглэлд өдөрт 11 тээврийн хэрэгслээр 10 минутын хүлээлгийн хугацаагаар иргэдэд үйлчилдэг. 

Нарны гүүрний уулзварууд дээр төлөвлөлт хийснээр нэвтрүүлэх хурд нэмэгдэж, автобус хоорондын хүлээлгийн хугацаа багасах боломжтой гэж үзэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.9.46.92] 2025/1/1
Энэ автобуснуудыг ар араасаа вагон болж явдгийг нь болиулмаар юм. Баруун 4 зам зүүн 4 замын хооронд 5 -10 минут тутам явдаг, 4 - р дэлгүүр төв номын сангийн хооронд мөн адил явдаг автобус бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бүх чиглэлийн автобус хотын төвөөр дайрч дээр нь давхарлаж ар араасаа вагон болж яван түгжрэл үүсгэж байна. Их тойргоор тойргоор явдаг чиглэл гарган тэндээсээ бусад бүх чиглэл рүү цацраг хэлбэрээр явуулах нь үр дүнтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.224] 2024/12/31
ch 42 nomeriin busaaa nemeecheeeee holdoj uhlee huleeseer bgaad
1 | 0 Хариулах