Уншиж байна ...
Зураг
Зураг

Онгоцны ослын дараа Jeju Air компанийн нислэгийн олон мянган захиалга цуцлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Муан хотод болсон аймшигт ослын дараа Jeju Air компанийн нислэгийн олон мянган захиалга цуцлагджээ.

Тухайлбал өчигдөр буюу Даваа гарагийн 13:00 цагийн байдлаар 68,000 орчим захиалга цуцлагдсан байна. Үүний тал орчим нь орон нутгийн, үлдсэн тал нь олон улсын нислэгүүд байжээ.

Ням гарагийн өглөөний 9:00 цагийн үед Бангкок хотоос ирсэн 7C2216 нислэгийн дугаартай онгоц осолдоход 179 хүн амиа алдсан нь Өмнөд Солонгосын түүхэнд тохиосон хамгийн том агаарын тээврийн осолд тооцогдож байна.

Өмнөд Солонгосын тур компаниуд бас ослын дараа хүмүүс гадаадад аялах захиалгуудаа бөөнөөр цуцалж эхэлснийг мэдээлжээ.

Үүний улмаас олон тур оператор хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж буй сурталчилгаа, урамшууллын хөтөлбөрүүдээ зогсоосон байна.

Ослоос үүдэлтэй нийгэмд үүссэн айдас хэр удаан үргэлжилж, тус улсын агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт ямар хэмжээний сөрөг нөлөө үзүүлэхийг шинжээчид тооцоолж эхэлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News