Уншиж байна ...
Зураг
Зураг

Н.Баянмөнх: Хотын баруун, зүүн хэсэгт логистикийн төвийг байгуулж, хүнсний агуулахтай болох судалгааг гаргасан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хот дотоодоосоо хүнсний ногоогоо бүрэн хангадаг гэсэн судалгаа байгаа боловч нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний нэлээдгүй хувийг импортоор авдаг байна. Энэ нь хүнсний нарийн ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүн нь ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөс хэрэглээний хувьд бага байдаг болохыг НБСШТ-ийн мэргэжилтнүүд хэлэв.

Иймд энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотын хоёр байршилд эдийн засгийн тусгай бүстэй болох тогтоол гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хүнсний болон хүлэмжийн аж ахуйн, Налайхад хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр эдийн засгийн тусгай бүс байгуулахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төвийн/НБСШТ/ өгөгдөл, мэдээллийн ахлах шинжээч Н.Баянмөнх "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг шийдвэрлэх нэг зүйл нь хотын тээврийн сүлжээг бий болгох юм.

Хотын баруун, зүүн хэсэгт логистикийн томоохон төвийг байгуулж, суурьшлын бүсэд тус бүр нь 10 тоннын багтаамжтай хүнсний есөн агуулахыг байгуулах судалгааг гаргаад байна.

Энэ нь нийслэлийн таталцлын бүсийн хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн бодлого юм" гэж ярилаа.

зураг
 
зураг
 
зураг