Номин Фейшн ХХК 2003 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар The North Face, Mango зэрэг дэлхийд алдартай 20 гаруй брэндийг Монголын зах зээлд монголын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
Энэ удаа бидний онцлон танилцуулах брэнд бол Монголд анх удаа тусгай хэрэгцээт хүнд зориулсан хувцас солих өрөөг бий болгосон Triumph дотуур хувцасны брэнд юм.
Triumph брэнд нь 1886 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан ба Номин фейшн ХХК нь албан ёсны эрхтэйгээр 2019 онд тухайн брэндийг оруулж ирсэн.
Triumph дотуур хувцасны брэнд дэлгүүр: /Зураг дээр хулганаараа дарж чиглүүлэн дэлгүүртэй танилцана уу./
Брэндийн гол зорилго нь үйлчлүүлэгч хэрэглэгчдэдээ тав тухтай байдал болон чанарыг мэдрүүлэхийг зорьдог. Хувцас загварт эмэгтэй хүний хувьд дотуур хувцас чухал байр суурийг эзэлдэг билээ.
Өөрт тохирох хувцсаа зөв сонгохын тулд үйлчлүүлэгчид хувцас солих өрөөнд хувцсаа өмсөж, зүүж үзэн худалдан авалт хийдэг. Харин Triumph брэндийн тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдээс тэдний анзаарсан нэг зүйл нь тусгай хэрэгцээт хүмүүс дэлгүүрт чөлөөтэй хэсэх нь тийм амар биш байгааг ойлгосон байна.
Тэдгээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь дотны хэн нэгэндээ захих эсвэл таалагдсан ч өмсөж үзэхгүйгээр шууд худалдан авалт хийх хандлагатай байдаг аж. Иймд Triumph брэнд дэлгүүр нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр үйлчлүүлэгчдэдээ дэлгүүрт чөлөөтэй явж худалдан авалт хийх боломжийг нь олгохын тулд талбай нь хуваарилалтдаа өргөтгөл хийж, тусгай хэрэгцээт үйлчлүүлэгч орж болохуйц том хувцас солих өрөөг бий болгон шинэчлэн засвар хийжээ.
/Зураг дээр хулганаараа дарж чиглүүлэн өрөөтэй танилцана уу./
Хаяг: Улсын их дэлгүүрийн 2 давхарт
Фэйсбүүк хуудас: Nomin Fashion
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!