МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Энтрепренёр – 2024” ёслолын арга хэмжээнээс “Mbook” платформын хөгжүүлэгч “М нэмэх” ХХК оны онцлох “Гарааны бизнес эрхлэгч Энтрепренёр - 2024” шагнал хүртлээ.
Монголын анхны дижитал номын Mbook платформ нь “Мэдрэмж, мэдлэгийг хөтөлнө” уриатайгаар үйл ажиллагаагаа зах зээлд танилцуулж дэлхийн булан бүрд амьдарч буй Монголчууддаа эх хэл дээр нь бүтээлүүдийг гар доорх төхөөрөмжөөр дамжуулан уншиж, сонсох боломжийг хүргэж байна.
Mbook платформ нь 2024 онд бизнес моделио шинэчилж, retail болон subscription үйлчилгээг хамтад нь хэрэглэгчдэд санал болгож hybrid model-р бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилттай борлуулж байна. 2024 онд нийт гэрээт харилцагчид болох зохиолч, хэвлэн нийтлэгчид, аудио номын дуу оруулагчдадаа 1 тэрбум гаруй төгрөгийн олголтыг хийж ээ.
Мөн хүүхэд залууст чиглэсэн нийгмийн ажлын хүрээнд MУИС, Юнител групп, MCS COCA COLA ХХК-иудтай хамтран хэрэгжүүлж буй “Нээлттэй сурах бичиг” төсөл маань 2 дахь жилдээ амжилттай үргэлжилж Математик, Хими, Физикийн ШУ-ны үндсэн сурах бичгүүдийг энэ чиглэлээр Монгол болон Дэлхийн өнцөг булан бүрд суралцаж байгаа оюутан залууст цаг хугацаа орон зайнаас үл хамааран уншиж судлах боломжийг олгож байна.
Mbook - Мэдрэмж, мэдлэгийг хөтөлнө
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!