Уншиж байна ...
Зураг
Зураг

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна.

Энэ өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын улсын цолтой 52 бөх барилдахаар бүртгүүлсэн юм.

Тэднээс Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын бөх, улсын заан Б.Серик үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын бөх, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.