Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Богд хааны музейд "Шажны хааны шүтээн" үзэсгэлэн нээгдлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулан Богдын музейд "Шажны хааны шүтээн" үзэсгэлэн боллоо.

Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам нар "Ламын чодовийн цогчид" хурсны дараа Богд хааны хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Үүний дараа Олноо өргөгдсөн Монгол Улсын болон Төрийн далбааг мандуулснаар үзэсгэлэнгийн танхимд хүндэт зочид цугларлаа.

VIII Богд Жавзандамба хутагт бээр Монгол улсын хувь заяаны түүхэн ээдрээтэй цаг үед Монголын төрийн тусгаар тогтнолыг анх зориглон тогтоосноор, Манж Чин улсын бүрэлдэхүүнд байсан хятад, манж, төвд, уйгур, монгол таван үндэстнээс монголчууд ганцаар бие даасан төр улсаа байгуулсан юм.. 

Хос ёст төрийн уламжлалд Энэтхэг, Төвд, Монгол, Хятадад маш олон домог түүхүүд байдгаас бурхны шашныг тэтгэгч хаад бээр хуврагийн амьдралыг сонгож, хааны амьдралыг тэвчсэн тухай үлгэрүүд олон бий. Харин шашны тэргүүнээс төрийн хаан болж, хос ёст төрийн үүргийг нэгэн биедээ хүлээсэн тохиолдол тун ховор. Тэр дундаа монгол улсын төрийн түүхэнд шашны хаан нь төрийн хаан болж, номын хүчээр төрийг тохинуулсан үйлстэй цорын ганц хаан бол 1911-1924 онд 13 жил төр барьсан VIII Богд хаан юм.  
VIII Богд Жавзандамба хутагт бол дэмчигийн их бүтээлч учраас шашин номоор амьтныг тусалсан номын богд мөн. VIII Богд Жавзандамба хутагт бол Ямандагийн бүтээлч төр улсыг дахин байгуулсан эзэн хаан мөн. Тиймээс Богдын музейн сан хөмрөгөөс үзэсгэлэнд 60 гаруй үзмэрийг дэлгэснээс VIII Богд Жавзандамбын гол шүтээн бурхдыг дэлгэсэн нь  энэ удаагийн онцлох үзмэр боллоо.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг