Орон сууцны гадаа тавьсан байсан машинууд шатсан харамсалтай явдал өчигдөр болсон байна.
Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний 05:05 цагт/үүрээр/ Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны байрны гадаа машин шатаж байна гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан байна.
Галын улмаас 4 машин шатжээ.
Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа тухай мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!