Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсныг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр хэлээд ирэх онд илүү үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгохоо хэлэв.
Цагдаагийн байгууллагаас энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман аяныг амжилттай зохион байгуулжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Монгол Улс хүн ам цөөхөн ч олон нийтийн сүлжээ ашиглалтаараа Азидаа нэгт ордог. Иймээс хууль эрх зүйн мэдлэгийг олон нийтэд түгээх тодорхой ажил арга хэмжээг явуулахдаа бид иргэдийн хандлагыг өөрчлөхийг зорьсон.
Хандлагаа өөрчилсөн иргэд эцэстээ үйлдэл болгож гаргах учраас бид цахим орчныг ашиглах нь зүйтэй санагдсан.
Тиймээс 2019 онд цахим орчинд дараах чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг явуулсан. Тухайлбал,
2019 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30,011 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 970 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэрэгт 918 иргэн өртөж хохирсны 90.8 хувь нь эмэгтэй хүн.,6.8 хувь нь хүүхэд, 2.4 нь эрэгтэй хүн гэсэн статистик мэдээлэл бий.
Бидний явуулсан ажлуудад олон нийт, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагууд, сэтгүүлчид идэвхтэй оролцсонд баярлаж байна. Ирэх онд мөн сэтгүүлчидтэйгээ хамтран ажиллаж, үүнээс илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
ЦЕГ-аас цахим сүлжээгээр олны танил эрхмүүдийг оролцуулан мэдээлэл өгч, шторк, видеог хийж олон нийтэд хүргэсэн. Тухайлбал, мэргэжлийн студитэй хамтран гэр бүлийн аз жаргал, үнэ цэнийг харуулсан зорилтот контент бүтээж цахим орчинд цацахад нийт 484,039 удаа үзэж, 59,199 удаа шэйр хийсэн аж.
Энэ бол тодорхой хэмжээний үр дүн гарч байгаагийн илрэл хэмээн үзэж байгаагаа цагдаагийн алба хаагчид онцолж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|