Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн талаар прокурорын байгууллага бүх талын арга хэмжээг авч байгаа гэсэн"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн бус байгууллагын төлөөллүүд Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгтэй өнөөдөр уулзаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаарджээ.

Уулзалтын дараагаар мэдээлэл хийсэн юм. Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг "Т.Чимгээгийн нөхцөл байдал тун хүнд байгаа. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж буй С.Оюунцэцэг өчигдөр маш тодорхой ярьж, зөв гаргалгаануудыг гаргасан. Сая болсон уулзалтаар прокурорын байгууллага бүх талын арга хэмжээг авч байгаагаа хэллээ. Төрийн бус байгууллагуудаас албан тоотоор тулган шаардах бичиг өгөөд байгаа" гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн сэтгэл судлаач Я.Батхүү "Хүний нөөцийн асуудал маш хүнд байгаа учраас хэргийг хянах ажиллагаанд хүндрэл үүсэж байгаа гэсэн. Анхан шатны шүүхэд прокурор эсэргүүцэл бичин өөрийн харьяаллаар үйл ажиллагааг хийж эхлүүлсэн юм байна. Түүнийг нь шүүх эсэргүүцэхэд нь Анхан шатны шүүхэд буцаасан, одоогоор хариуг нь хүлээж гэх хариуг бидэнд өглөө" гэв. 

Төрийн бус байгууллагууд нэгдэн шинэ оноос өмнө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хуулийн дагуу цагаатгах боломжийг судлах хүсэлтийг тавьжээ.