ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод оролцсон "Тэнгэр" фестиваль Хүй долоон худагт болно

Б.Манлай
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад дэлхийн 28 улсын бөө оролцсон томоохон фестиваль болох гэж байгаа тухай өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

 "Тэнгэр тайлал" НҮТББ-ын тэргүүн, зайран У.Хосбаяр: Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар болон "Тэнгэр тайлал" холбоо болон бөөгийн бусад холбоо хамтран "Тэнгэр" бөөгийн фестивалийг тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Уг фестивальд дэлхийн 28 улсын бөө, Монголын бөөгийн холбоод, галууд оролцоно. Мөн гадаад улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан, киноны баг ирж байна.

Монголын уламжлалт зан заншил болсон бөөг дэлхий нийтэд түгээх зорилготойгоор уг фестиваль хоёр дахь жилдээ болох гэж байна.

Өнгөрсөн жил Чингисийн хүрээд гадаадын 11 улсын бөө ирж, олон улсын түвшинд зохион байгуулагдсан бол энэ удаад 28 улсын бөө оролцож, дэлхийн хэмжээний болж байгаагаараа онцлогтой.

Бөөгийн зан заншил тэнгэр, газар, уул усаа шүтэх. Бөөгийн зан үйл шашинтай харшдаггүй. 

"Тэнгэр" фестивалийн үеэр их нар, их гал, од эрхэс, лусын тахилга хийх, бөөгийн парад, туг сүлд залах ёслол болно гээд иргэдийг хүрэлцэн ирэхийг урилаа.

"Дагшин тэнгэр" бөөгийн төвийн тэргүүн, их удган Ц.Отгонсүрэн: Таван тив, зургаан далайгаас бөө удган, тэнгэр шүтлэгтнүүд Монгол оронд ирж, "Тэнгэр" фестивальд оролцохоор хүсэлтээ илгээсэнд баяртай байна. "Дагшин тэнгэр" төв дэлхийн амар амгалангийн тахилга хийнэ. 

Хүй долоон худагт бөөгийн фестиваль болж байгаагаараа онцлог. 

2024 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох бөөгийн фестивалийн нээлтэд НҮБ, ЮНЕСКО-гийн төлөөлөл оролцохоо илэрхийлсэн гэж мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [103.57.94.247] 2024/5/19
Zsss muu yumaa chireed irne biz dee yugaa hiihev dee
1 | 0 Хариулах
Наран [66.181.187.194] 2024/5/18
Болиочээ улс орондоо газар газар багуудыг цуглуулаж бохирлохоо боль !Монгол шиг ингэж нутаг орондоо гадны бугуудыг цуглуулаж байгаа улс цаана чинь байна уу ?Арай л тэнэг байна шүү Монголын бугууд .
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.185] 2024/5/18
хөдөөний мангар шприцны зүүгээр хатгаж эмчлээд хүмүүс очерлож алалцаад. очиж шавь орцгоогоочээ. суис-д сурч ста гавьяат жүжигчин нтр цол авцгаагаач. болор цомын ганц гавьяат хульхи бөөнцөртэй.
1 | 0 Хариулах
Үл үзэгдэгч [66.181.182.126] 2024/5/18
Жишээ нь манай ажил дээр өөриигөө дажгүй бөө гэдэг нэг залуу байдаг.өөрт нь бөөн асуудал бдг мөртлөө мань мэтдээ сургааль айлдаастай.өөрөө өрний өт сая тэгээд ажлынхандаа гай болж2 халагдаж санаа амраасан даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.124] 2024/5/18
Найр наадмаасаа гадна нийгэмд тустай зүйл хий
2 | 0 Хариулах
Бөө [66.181.183.53] 2024/5/18
Манай Юмжирдулам хатанг уриарай юу чадахыг нь хармаар байна ална булна гээд байдаг ... одоо хармаар ба шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.185] 2024/5/18
хульхи бөөнцөрүүд. жүжигчид.
1 | 1 Хариулах
Зочин [12.74.220.52] 2024/5/18
Ардын засгийн жилүүдэд ЧӨТГӨРИЙН ТОО ЭРС ЦӨӨРСӨН ЮМСАН…..МАН-ын жилүүдэд бүр цадигаа алдтал олшрох нь л дээ….
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.96] 2024/5/18
Unen erguu shaasan AN n troll
1 | 0 Хариулах
Үнэн [66.181.187.122] 2024/5/18
Улс төржсөн! Хулгайч дээрэмчдыг дархад хар, шар, хөх бүх сүсэгтнүүдийн хүчин чадал хэрэгтэй! Эс тэгвээс бүх санхүүг атагсан, хууль хүчний байгуулгуудаар хамгаалуулсан чөтгөр, мангасуулыг яаахан дарах билээ!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.186.185] 2024/5/18
эргүүтэлийн туйл
0 | 0 Хариулах
Зочин [67.173.248.136] 2024/5/17
Эргүү Малнууд үхэр монголууд. Яасан УИХ-д нэр дэвших гээд байгаа юм биш үү? Феодализмын үеийн тэнэг хар малнууд.
2 | 2 Хариулах
Зочин [122.201.31.115] 2024/5/17
Бөө гэдгээ мэдэхгүй мөнгөний шуналын дэв шингэсэн сэтгэл мэдрэлийн гажигтай балайчууд хүний зовлонгоор мөнгө олохын тулд өөрөө өөрсөддөө элдвийн нэр өгч бөөгийн өисгөл хэрэглэл гэж хачин хачин юмнууд өмсөж хэрэглэж байдаг салбадайнууд да Эдэнд итгэж мөнгөө луйвардуулж байдаг хүмүүс цөөнгүй байдаг нь харамсалтай байх юм
5 | 2 Хариулах
Зочин [202.9.40.145] 2024/5/17
Манайх сайхан феодалийн нийгэмтэй улс шүү
2 | 1 Хариулах
Oops?! [203.23.49.42] 2024/5/17
zdama baahan ovchtei lagaanuud arhidah ni dee
4 | 2 Хариулах
Зочин [103.168.34.137] 2024/5/17
Ажил олж хийгээч
8 | 3 Хариулах
Зочин [103.212.162.81] 2024/5/17
харанхуй масс л тархиа угаалгана даа яана даа Монголчууд минь
3 | 2 Хариулах
Зочин [202.126.91.225] 2024/5/17
Энэ л дутав гэж. Хэнд хэрэгтэй юм.
4 | 2 Хариулах
Зочин [103.212.116.235] 2024/5/17
Бөө удган болоод яваа залуу хүмүүс шинжлэх ухаанд шамдаа. Бөөгийнхөө ч утга учрыг олохгүй байж бөө ч гэх шиг удган ч гэх шиг далимдуулан хүний жаргалыг хулгайлж гэр бүл салган үр хүүхэд өнчрүүлээд яваа гарууд ухаан чинь хүрвэл эрдэм ном үзээ. Та нарын удган гэж юу байсан юм. Тэр чинь ёс зүйтэй хийж байгаа зүйлийнхээ утга учрыг олсон мэддэг хүний хийдэг ажил шүү. хавийн сүг биедээ оруулаад яваа хүний хийдэг ажил биш
2 | 3 Хариулах
Зочин [202.126.88.217] 2024/5/17
элбэгдорж нарыгаа ирүүлээч
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.35] 2024/5/17
Залуу хүмүүс байж ажил төрөл олж хийгээч
10 | 5 Хариулах