Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал болж байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүгдэгчдийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгаад байгаа юм.

Шүүгдэгчид  өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааны танхим руу орсон.

Харин шүүхийн гадаа Б.Хурцыг буруутгасан болон зөвтгөсөн иргэд жагсаал зохион байгуулж байна. Өмнөх шүүх хурлын үеэр Б.Хурцыг буруутган иргэд жагсаж байсан бол энэ удаад түүний найз нөхөд, танил хүмүүс шүүх хуралдааны танхимын гадаа ирээд байна. Тэдний зүгээс "Хэргийн үнэн мөнийг мэдэхийн төлөө ирсэн" хэмээж байв.

Жагсаал зохион байгуулж буй талууд аль аль нь шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурийг илээрхийлж байгаа юм.

УИХ-аас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус Түр хорооны гишүүд өнөөдрийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авсангүй.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг