Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурц нарын шүүх хурлыг товлолоо

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 7 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусжээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл, өчигдөр Б.Хурц нартай холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10:00 цагт хийхээр товложээ. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Содномдараа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцсон байна.

Зураг