Б.Энхбаяр: Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болголоо

П.Сайнжаргал, IKON.MN
44 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр "Төрийн нууцтай холбоотой байсан зарим мэдээллийг ил болгосон" талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр дараах мэдээллийг хүргэлээ. 

Тэрбээр "2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн MN04 тоот маш нууцын зэрэглэлд байсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа.

Энэ зөвлөмж нь Богдхан төмөр замын төсөл дээр "Бодь интернэшнл" компанитай төрийн нууцад авах байдлаар шууд гэрээ байгуулж, нүүрсний офтэйк гэрээ хийсэн. Ийм үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон түүнтэй холбоотой 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр, 2021 оны арваннэгдүгээр сард гарсан маш нууцын зэрэглэлтэй байсан Засгийн газрын хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа. Үүнийг одоо олон нийтэд нээлттэй болгоно" гэв. 

ВИДЕО: