Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:48 2019/05/08

Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэлээ гэж шүүхээс мэдээллээ.

10:28 2019/05/08

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа.

Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 15 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Энэ хугацаа өнөөдөр дуусна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр хэлэлцэнэ. Одоогоор шүүх  хурал хэдэн цагт эхлэх тов гараагүй байгааг эх сурвалж хэллээ.

Шүүх хурлаас гаргасан шийдвэрийг хүргэх болно.