ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Б.Хурц нарт хэрэг үүсгэсэн юм.
ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, ШШГЕГ-ын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгасан.
Б.Хурц нартай холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Б.Содномдараа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцсон талаар мэдээлж байв.