Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн мисс-2019"-ийн финалын шоуг мисс М.Цэвэлмаагийн танилцуулга видеогоор нээнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Английн Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2019” тэмцээний финалын шоуг Монголын мисс М.Цэвэлмаагийн танилцуулга видеогоор эхлүүлэхээр болжээ.

Финалын шоу маргааш Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх бөгөөд MNC телевиз шууд дамжуулан хүргэх юм байна.

Түүний танилцуулга видео өчигдрийн байдлаар нийт үзэлтийн тоогоороо хоёрдугаар байрт явж байв.

"Дэлхийн мисс-2019" тэмцээнд 130 орны гоо бүсгүй оролцож байгаа бөгөөд мисс М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр топ 20-д, хүмүүнлэгийн ажил топ 10-т багтаад байгаа. Манай улсаас эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож байсан оролцогчдоос хүмүүнлэгийн ажил нь шилдэгт багтсан анхны тохиолдол энэ юм.