Дэлхийн мисс 2019 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Мисс Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил 130 орноос топ аравт шалгарлаа.
Тэрбээр эрүүл мэндийн салбараа төлөөлж Дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй бөгөөд Монгол Улсаас анх удаа хүмүүнлэгийн төсөл нь шилдэг аравт шалгарсан мисс болж байна.
Мисс Мандахын Цэвэлмаа нь дэлхийн миссийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд, Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор "Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий" төслийг санаачлан хэрэгжүүлсэн.
Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн олсон. Мөн элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор 486 хүнийг вакцинд хамруулж, тус вирусийг халдварласан тохиолдолд даатгалын системийг бий болгох зэрэг үе шаттай ажлыг хэрэгжүүлсэн юм.
"Дэлхийн мисс-2019" тэмцээний эцсийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо болно
www.missworld.com сайтаар хэрхэн саналаа өгөх вэ?
Нэг хаягаар нэг л удаа саналаа өгөх боломжтой бөгөөд боломжит бүх хаягуудаа ашиглан олон санал өгөөрэй.
Дэлгэрэнгүй видеог эндээс үзнэ үү.
Mobstar апплейкшн ашиглан хэрхэн саналаа өгөх вэ?