“Дэлхийн мисс 2019” тэмцээнд 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй мисс Мандахын Цэвэлмаа “Multimedia award" буюу олон нийтийн санал асуулгаар 3.1 сая саналтайгаар гуравдугаар байрт явж байна.
Уг төрөлд Мексик улсын мисс 4.6 сая, Балба улсын мисс 3.5 сая саналтайгаар М.Цэвэлмаагийн өмнө байгаа юм. Олон нийтийн санал асуулгад тэргүүлсэн мисс “Дэлхийн мисс”-ийн шилдэг 20-д багтдаг байна. Тиймээс өөрийн орны гоо бүсгүйгээ “Mobstar” аппликейшн ашиглан дэмжээрэй.
Дашрамд дурдахад, Монгол Улс сүүлийн гурван жил дараалан уг төрөлд тэргүүлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!