“Дэлхийн мисс-2019”-д эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Мандахын Цэвэлмаа “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Тэрбээр өнөөдөр "Элэгний B,C вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх” сэдвээр МУИС-ийн номын санд сургалт зохион байгуулсан юм.
Уг сургалтад 150 гаруй хүн хамрагдаж, элэгний өвчлөлтэй холбоотой статистик мэдээлэл, элэгний үүрэг, элэгний хавдар болон В вирус дамжих шалтгаан болон түүнээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хуваалцжээ.
Мөн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийн хүрээнд Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд буй аж. Үүнд,
"Miss World" буюу "Дэлхийн мисс" тэмцээнд 130 гаруй орны гоо бүсгүйчүүд нэг сарын турш өөрсдийн улс орны өвөрмөц соёл, онцлогоо гайхуулан өрсөлддөг.
Мандахын Цэвэлмаа нь:
Английн Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс 15 дахь жиллдээ оролцох гэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!